Эх сурвалж http://www.info.mn
Өнөөдөр буюу 2015оны 05 сарын 08-ны өдөр 2015 оны 1-р ээлжийн Цэрэг татлагын үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Хан–Уул дүүргийн цэрэг татлага дүүргийн 34-р сургууль дээр 9:00 цагаас эхэллээ. Дүүргийн хэмжээнд нийт цэргийн алба хаах 18-22 насны эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн бүх иргэд цэрэгт явах юм байна. Хан-Уул дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар хангаж ажиллаж байна. Цэрэг татлагын арга хэмжээнд Нийслэлийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Отгонбагана, Цэрэг татлагын холбооны дарга Б.Бат-Очир, Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, ЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун нар оролцлоо. Цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдийн хувьд ирц өндөрт хувьтай байна. Төрийн албанд орохын тулд иргэд өөрсдийн хүсэлтээр оюутан байх хугацаандаа цэргийн алба хаах тохиолдол их болсон байна. Цэрэг татлага 3 өдрийн турш үргэлжлэн явагдах юм.