Comment.mn

Б.Жаргалсайхан: Би сэтгүүлчийг цохиогүй, түлхсэн

Б.Жаргалсайхан: Би сэтгүүлчийг цохиогүй, түлхсэн

БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Ийгл” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлч зодсон тухай цахим ертөнцөд хэсэгтээ сенсаци дэгдээсэн. Тэгвэл тэрбээр сонинд болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр түгжрэл ихтэй хотын төвд машин парклах талбай байхгүйгээс хоцорч очиход нь угтаж авсан эмэгтэй чангаар хашгирч загнасан хэмээсэн байна.Түүнчлэн Б.Жаргалсайхан “Би сэтгүүлчийг цохиогүй, түлхсэн. Тэр бичлэгийг нь цахим ертөнцөд тавьсан байсан шүү дээ. Тухайн үед хоцорсон учраас яарч тэвдсэн стресстэй байсан” гэсэн байна. Харин тэрбээр бичлэгийг М.Зоригт гишүүн анх цахим ертөнцөд тавьсан гэсэн байна. Тодруулбал, “Сошиал ертөнцөд УИХ-ын гишүүн М.Зоригт анх энэ бичлэгийг тавьсан юм билээ. Энэ хүн тус телевизийн хөрөнгө оруулагчдын нэг. Нөгөө “Голомт” банкны М.Зоригт шүү дээ. Сүхбаатар аймгаас нэр дэвшсэн. МАН-ын дарга байсан Сү.Батболдын аав нь Сүхбаатар аймгийнх. Тэд нэг нутгийнх. Би Сү.Батболдыг ярилцлага өгөх бүртээ шүүмжилж зэмлээд байгаа учир М.Зоригт өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьж байгаа юм. Би тийм зүйлээс айдаг хүн мөн үү” гэжээ.

Харин тэрбээр Тавантолгойн гэрээний тухайд “Хаа очиж Тавантолгойн гэрээг сайн хийчих нэг хүн байна. Тэр хүн бол УИХ-ын дарга З.Энхболд” гэсэн байна.

С.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.