Татарстаны нийслэл Казань хотод 76 настай онгон эмгэн нэгэн 67 настай хөгжлийн бэрхшээлтэй өвгөнтэй гэрлэжээ. Гэрлэх ёслолыг “залуу хос” өдгөө амьдарч буй асрамжийн газраа хийсэн байна.
Залуудаа ферм дээр их ажилтай байсан тул тэрбээр хүнтэй гэрлэх боломж хомс байсан гэдгийг эмгэн өгүүлэв. Дээр нь түүний эх их хатуу, чанга хүн байсан учраас эрчүүдтэй уулзахыг зөвшөөрдөггүй байжээ.
67 настай “сүйт хархүү” ч өмнө нь гэрлэж байгаагүй нэгэн гэнэ. Тэтгэврийн хөгшид хуримаа лалын зан үйлийн дагуу хийсэн аж. Асрамжийн газрын удирдлага залуу хосуудад тусдаа өрөө гаргаж өгчээ.
Эх сурвалж www.wikimon.mn