
Өнгөрсөн сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Д.Энхжаргалыг ажлаас нь чөлөөлжээ. Улмаар Худалдан авах ажиллагааны газрын даргаар Б.Улам-Өрнөхийг томилсон байна. Б.Улам-Өрнөх нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү бөгөөд тэрбээр төрийн албанд ганц жил зүтгээгүй юм.
Шадар сайд У.Хүрэлсүхийн эрхлэх асуудалд байдаг уг газрын даргаар ажлын дадлага туршлагагүй хүнийг ийнхүү агентлаг хариуцуулсан томилгоог хийсэн нь олон хүний зэвүү дургүйг хүргэж байгаа гэнэ. Учир нь Б.Улам-Өрнөх хурдан морь уядаг, авто спорт сонирхогч нэгэн юм байна.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn