Comment.mn

Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд

IMG_0041-1УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдсон тойрогтоо олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд тэр тусмаа боловсролын салбарт ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнгөрсөн 4 сарыг Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Монгол хэл соёлоо дээдлэх сар болгон аян зохион байгуулж дүгнэсэн бол 5 сард Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий Боловсролын сургуулиудын сурагчдын дунд Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд уриан дор англи хэлний баяр, олимпиадыг 2 дахь жилдээ зохин байгуулж байна. Энэхүү арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жилийн “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд-1” арга хэмжээний шилдэг 10 сурагч Сингапур улсад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тэтгэлэгээр англи хэлний сургалтад амжилттай суралцаад ирсэн.

Энэ жилийн хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс, Сингапур эдүкэшн групптэй хамтран зохион байгуулж дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн 1080 хүүхэд оролцсоноос 150 хүүхдийг шалгаруулаад байна. Хөтөлбөр 3 үе шаттай явагдах бөгөөд сүүлийн шатанд 20 хүүхдийг шалгаруулж гадаадын болон дотоодын хэлний сургалт хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнах юм.

Цаашид энэхүү арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагдахаас гадна, дүүргийн хэмжээнд англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор англи хэлний багш нарыг дэмжих ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Оролцсон зочид төлөөлөгчид:

1.Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Эчин Сайдын Яамны Тамгын газрын дарга Рави Шанкар Гоел

2.СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

3.СХД-ийн боловсролын хэлтэсийн дарга Ж.Баяраа

IMG_0023-1 IMG_0148-1

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.