Түүнчлэн оюутнуудыг амны хаалтгүй сургууль руу нь оруулахгүй байв. Гэвч тус халдварт өвчнөөр өвдсөн насанд хүрэгсдийн тоо буураагүй хэвээр байгаа юм. Харин мэргэжлийн эмч нарын зүгээс ирэх долдугаар сараас эхлэн өвчний тархалт буурах тухай таамаглажээ. Мөн улаанбурхны вакцинд 0-6 настай хүүхдүүдийг нэн түрүүнд хамруулах тухай ч шийдвэр гаргасан байна. Тэгвэл тус өвчний энэ оны анхны тохиолдол ХӨСҮТ-д өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд бүртгэгдсэн гэнэ. Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаанд нийслэлийн найман дүүрэг, Дархан-Уул, Дунд- говь, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв, Завхан аймагт нийт 4000 орчим сэжигтэй тохиолдол бүртгэсэн байна.
Эх сурвалж http://www.info.mn