Comment.mn

Даварсан нэрийн хуудастай дарга жаал

11216500_1423743274610442_883124354_nДаргын “заяатай” Г.Тэмүүлэн “Баян хүмүүс гурван төрд нүүртэй” гэлцдэг. Иймээс ч, монголын томоохон улстөрч, бизнесмений хүүхдүүд сонгуульд “ногоон гэрлээр” нэр дэвшин өрсөлдөж, албан тушаалд хүссэн местэн дээрээ “өв залгамжлагч” мэтээр томилогддог жишиг манайд тогтоод буй. Үүний нэг тод жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн юм. Тэрээр 2012 оны сонгуулийн урд жилээс л аавынхаа төрсөн нутаг болох Архангай аймгаас нэр дэвшихээр бэлдэж байгаа сураг сонсогдож эхэлсэн. Түүний сонгуулийн сурталчилгааны ажлыг аав нь өөрийн биеэр хийж, наадмаар Архангай аймагт очиж хүүгийнхээ нэр дээр хоёр насны морь уралдуулсан бөгөөд хоёуланд нь түрүү авч байсан билээ. Энэ нь хүүгээ олонд таниулах гэсэн түүний бас нэгэн “арга” байсан бололтой. Наадмын дараахан тэрээр дахин нутагтаа зочилж, аймгийн төвийн бүх айлуудаар орж 20 мянгатын дэвсгэртээр золголт хийн “санаагаа” ойлгуулаад амжсан аж. Дараа нь, бүр сумдын айлуудаар орж “золголт” хийхээр явлаа хэмээн тухайн үед мэдээлж байсан юм. Мөн Ч.Ганзориг дарга өөрөө эсвэл хүүгээ Архангайд нэр дэвшүүлэх гээд 25, 50 кг-ын шуудайтай гурил айлуудад тараан, дадсанаараа байн байн морь уралдуулан хишиг түгээж, азтай заримд нь мөнгөн аяга тарааж байсан ч 2011-2012 он шилжих шинэ жилийн үеэр гурав хоног Ганцхудагт “морилсон” нь ихээхэн юм бодогдуулж, өөрийн санаархлаа хазаарлах хүчин зүйл боллоо гэж тодорхой хүрээнд яригдаад өнгөрсөн билээ. Гэвч түүний хүү Г.Тэмүүлэнг оюутны ширээнээс шууд даргын ширээнд залраад, бууж үзээгүй “азтай аавын хүү” гэж болохоор. Тэрээр багагүй хугацаанд “Оюутолгойн” ТУЗ-ын гишүүн байж, Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлаар ажилласан юм. Мөн Шийдлийн засгийн газар шинээр байгуулагдах үед нэлээн олон “томчуудын” хүүхдүүд дэд сайдад нэр дэвшсэн хэдий ч Г.Тэмүүлэн ганцаараа товойн шалгарч, Уул уурхайн дэд сайдаар томилогдож чадсан. Бас НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болоод амжив. Эндээс харахад, “ГОК”-ын хунтайж асан энэ залуу баргийн хүмүүсийн зүүдлээд ч хүрэхгүй өндөрлөгүүдэд залраад амжсан байх юм. Тэр үнэхээр тийм супермен юм болов уу гэхээр бас хараахан үгүй ч юм шиг. Ямартай ч, Монголын “саалийн ганц үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан эцгийн “буян” түүнд хангалттай нялздаг бололтой. Намынх нь журмын нөхөд дотор түүнээс ч хавьгүй илүү чадвар чансаатай залуус үй олноороо байсаар атал ганц түүнийг л “хотон дотор тавьсан хуц” мэт өндөр албан тушаалуудад томилоод байдаг нь цаанаа их л нарийн учир жанцантай байж мэдэхээр. Мөн 2016 оны сонгуульд Г.Тэмүүлэн хүүгээ нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг эцэг нь хийж байна гэсэн таамаглалын үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.