Comment.mn

Хүүхэд дайрсан цагдааг шүүх хурал болов

Өнгөрөгч онд Сүхбаатар дүүргийн Таван буудлын зам дээр цагдаагийн машинтай урсгал сөрж яваад зам хөндлөн гарч явсан 12 настай охины аминд хүрсэн цагдаад холбогдох хэргийг шүүжээ. Шүүх хурал БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд болсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүн хэлэлцээд 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон шүүгдэгч Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оногдуулсан байна.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жолооч Ц.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэхүү зүйл ангид “Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.