
Нэгэн оргосон хоригдлыг барихын тулд Америкийн хууль сахиулагчдад бараг 60 жил шаардагдсан аж. Түүний баривчилгаа Флорида мужийн Мельбурн хотод болсон байна. Өдгөө 79 настай Фрэнк Фрешуотер Охайо муж руу хүргэгдэх өдрөө хүлээж суугаа гэнэ. Тэнд мань хүн олон жилийн тэртээ сонссон ялаа үргэлжлүүлэн эдлэх болно. Мань хүн явган зорчигчийг дайрсныхаа төлөө тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Тэнсэнтэй байх хугацаандаа автомашин жолоодсон учир шоронд хүргэгдсэн байна. Тэндээсээ 1959 онд зугтаасан аж.Дараа нь Фрэнк тус улсын хэд хэдэн мужид Уильям Кокс гэдэг нэрийн дор амьдарч, ачааны машины жолоочоор ажиллажээ. Түүнийг барихын тулд цагдаа нар арга заль хэрэглэсэн байна. Тэд Фрэнкийг бичиг баримт дээр гарын үсэг зураач гэж шаардсан бөгөөд улмаар хурууных нь хээг мэдээллийн санд буй дээжүүдтэй харьцуулжээ. Ингээд түүнд залуугийнх нь гэрэл зургийг үзүүлтэл тэрбээр бууж өгсөн аж. Охайо мужид түүнээс өмнө шоронгоос оргосон өөр 15 хоригдлыг өнөөг хүртэл хайж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/61239.shtml#sthash.Z0C8wuR5.dpuf