Утсаар ярихдаа тэр эмэгтэй хууль сахиулагчдаас өөрийн хүүд “үзүүлэх” баривчилгаа зохион байгуулахыг хүссэн аж. Цагдаа нар түүний хүсэлтийг ёсоор болгов. Олны нүдэн дээр 10 настай хүүд гав зүүгээд эргүүлийн машиндаа суулгасан гэнэ.
Хожим нь тодорхой болсноор ийм аргаар 33 настай эх аливаа үйлдлийнхээ төлөө хүн хариуцлага хүлээх ёстой гэдгийг хүүдээ тайлбарлахыг хүсчээ.
“Би түүнийг зүгээр л айлгахыг хүссэн. Элдэв хохирол учруулахыг хүсээгүй” хэмээн Чикита Хилл тайлбарлав. Эмэгтэйн өгүүлснээр бол ийм сурган хүмүүжүүлэх хичээл үр дүнгээ өгсөн аж. Хүү нь сурлагадаа сайжирчээ. Эх сурвалж www.wikimon.mn
– See more at: http://www.wikimon.mn/content/61214.shtml#sthash.mOsvJjgI.dpuf