Өрөө төлж хүчрэхгүй байгаа байгууллагуудад дахин эм, тариа зээлээр олгохгүй хэмээн эмийн компаниуд хатуурхаж эхэлжээ. Ирэх долоодугаар сар гэхэд өрөө бүрэн барагдуулахгүй бол эмийн сангууд үргэлжлүүлэн эм өгөхгүй гэдгээ ч мэдэгджээ. Тиймээс салбар хариуцсан сайд нь Засгийн газарт хандаж УИХ-ын төсвөөс нэн яаралтайгаар эм, тариа тасрахаас өмнө 2,5 тэрбум төгрөг төсөвлөж өгөхийг хүсчээ. Төсөвлөсөн мөнгөөр өрөө дарж, үргэлжлүүлэн эм тариагаа авахыг бодох юм гэнэ.
Өнөө жил эмийн төсвийг 30-50 хувиар танасны гор гарч өвчтэй иргэдийг “Үх” хэмээн хэлж байгаатай ялгаагүй зүйл болоод байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг л гэхэд 70 сая төгрөгийн эмийн өртэй аж. Ийнхүү эмнэлгүүд өвчтөнүүдийг “хашиж”, эмгүй, тариагүй эмчилгээ хийж байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: www.wikimon.mn