ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга иргэн А.Б-аас 1998 оны 8-р сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 000 ам.доллар зээлсэн байна. Зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүйн улмаас шүүхэд дуудагдсан байна. Хэргийг энэ сарын 08-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн Нэгдүгээр шүүхийн шүүгч н.Даваасүрэн хянан шийдвэрлэх юм. Нэхэмжлэгч А.Б иргэн А.Гантулгаас 2000 ам.доллар буюу 3 974 860 төгрөгийг нэхэмжлээд байгаа бол хариуцагч хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар өгсөн байна.
Энэ талаар ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулгаас тодруулахаар холбогдоход “Тодруулга өгөх нь битгий хэл нэг минутын зав байхгүй” гэдгээ тун эелдэгээр илэрхийлсэн.
Энэ төрлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг ч Иргэний хуулийн 78.1.1-д “78.1.1.үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд;” мөн хуулийн 225.2.д “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” Хэмээн заасан бөгөөд энэ нь хэргийг хэлэлцэх боломжтой болох юм.
Уг хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn