Төрийн соёрхолт, Ардын жүжигчин
С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж
Монгол улсын төрийн шагналт Ардын жүжигчин, С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж (ХБК) 1937 онд Төв театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэйгээр байгуулагдсан.
ХБК нь төгөлдөр хуур, утсан хөгжим, үлээвэр, цохивор хөгжим, үндэсний хөгжим, дуулаач, хөгжмийн онол, ардын болон сонгодог бүжиг, циркийн урлагийн 30 гаруй нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Өнгөрсөн 80 шахам жилийн хугацаанд бэлтгэсэн 7500 гаруй мэргэжлийн боловсон хүчин Монгол улсын ардын болоод сонгодог урлагийг олон улсын түвшинд хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирснийг бахархан тэмдэглэж болно. Өнөөдөр ХБК-д мэргэжлийн болоод ерөнхий эрдмийн 200 гаруй өндөр зэрэглэлийн эрдэмтэн багш нар 1000 гаруй оюутан сурагчдад урлагийн нарийн мэргэжил олгох сургалт явуулж байна.
И.Штраус САРЬСАН БАГВААХАЙ оперетта
- Хөгжим бүжгийн коллеж нь Монголын дуурийн урлагийн урын сан дах уран бүтээлүүдийг сэргээн тоглох, шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Австрийн нэрт хөгжмийн зохиолч Йоханн Штраусийн “Сарьсан багваахай” оперретог 5р сарын 5ны өдөр ДБЭТ-т 18:00 цагаас тоглох гэж байна.
- Дэлхийн хөгжмийн ертөнцийн ноён оргилд эрхэмсгээр заларсан энэ бүтээл 2009 онд Монголын их урлагтай ураг барилдсан билээ.
- Сарьсан багваахай“оперетта нь немц хэлнээс гаралтай “Die Fledermaus” гэсэн нэрээрээ дэлхийн хөгжилтэй орнуудын тайзаар тархжээ. Орос хэлнээ “Летучая мышь” гэж орчуулагдсан байх бөгөөд монгол хэлний үгсийн санд “нисдэг хулгана” бус “сарьсан багваахай” нэрээр байдаг.
- 1874 оны 4 сарын 5-нд “Ан дер Вин” театрт анхны тоглолтоо хийсэн түүхтэй.
Анх тоглохдоо айхтар сүрхий шуугиан дэгдээгээгүй ч гэсэн Венийн театруудын тайзнаа тоглогдсоор байсан бөгөөд нийгмийн оюуныг цэвэршүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар 20-иод жилийн дараа үзэгчдийн шүүлтүүр дамжсаар чанар нь танигдаад ирэнгүүт агуу их нэр төр, амжилт магтаалыг авчирч чадсан хосгүй гайхалтай бүтээл юм. - Анх тавигдсан цагаасаа хойш дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, нийгмийн ухамсар оюуны хөгжлөөрөө тэргүүлж явдаг орнуудын тайзнаа маш олон хувилбараар бүтээгдэхдээ өндөр түвшний үзэгчдийн зүгээс “Венийн опереттын хаан титэм дээрх сувд”, “Амьдралын буцлан дэвэрч буй баяр баясгалан”, ”Дионис бурхны баяр цэнгэл”, ”Тансаг садарлал”, “бүх опереттын дундаас хамгийн жинхэнэ нь” гэх зэрэг сэтгэл хөдөлсөн магтаалын үгнүүдийг хүртэж байсан нь зарим баримт бичигт үлдсэн байдаг аж.
- Энэ бүтээл 140 жилийн амьдралыг туулахдаа арьс өнгө үндэстэн ястан, хот, хөдөө ялгахгүйгээр хүн төрөлхтөнд гэр бүл, хайр сэтгэл, хосоор амьдрах хариуцлага, ёс суртахуун, хүн чанарыг тунхагласан мөнхийн дуулал болон эгшиглэсээр байхын зэрэгцээ жинхэнэ мэргэжлийн урлаг гээч хүчин зүйлийн тансаг мэдрэмж, хөнгөн таашаал, гоо сайхан, нөр их хөдөлмөр, ур чадвар, хичээл зүтгэлийн мөн чанарыг сэтгэлд ханх татуулсан хүн төрөлхтний оюуны нандин өв болон үлджээ.
Хөгжим И. Штраус
Цомнол К. Хафнер, Р.Генее
Сарьсан багваахай
3 үзэгдэлт бэсрэг хошин дуурь
Үргэлжлэх хугацаа: 3 цаг 10 минут
Насны хязгаар 12+
- : Ж.Чинбат УГЗ
- : Г.Эрдэнэбаатар, СТА Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт
Хормейстер: Нандинцэцэг
Бүжиг дэглээч: А.Хосбаяр СТА
Зураач Г.Ганбаатар СТА, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт
Хувцасны дизайнер: Г.Оюун
Хөгжим бүжгийн синфони оркестра
Нэгдүгээр үзэгдэл: Айзенштайны гэрт, өрөөнд
Хоёрдугаар үзэгдэл: Цэцэрлэгт хүрээлэн
Гуравдугаар үзэгдэл: Шоронгийн даргын ажлын өрөөнд
Габриел Айзенштайн –
Розалинда /Айзенштайны эхнэр/ –
Франк /шоронгийн дарга / –
Орловский ван –
Альфред /Орловскийн дууны багш/ –
Фальк/шонхор/ нотариат –
Блинд/гацаа/ өмгөөлөгч – –
Адель /Розалиндагийн зарц / –
Ида/Аделийн эгч/ –
Фрош/мэлхий/шүүхийн албат –
Иван /ханхүүгийн зарц/ –
Найрын зочид, дээдэс язгууртнуудад найрал дуучид, балетын бүжигчид оролцон тоглоно.
Үйл явдал том хотын дэргэдэх нэгэн амралт, сувилалын хотхонд өрнөнө
Нэгдүгээр үзэгдэл
Габриель Айзенштайны гэр. Гудамжнаас Розалиндад сэтгэл алдрагч Альфредийн дуулах сонсогдоно. Энэ үеэр гэрийн үйлчлэгч Адель түүний үеэл эгч Идагаас ирсэн захиаг уншина. Захианд өнөө шөнө болох Оросын ван Орловскийн найранд хамтдаа очиж цэнгэхийг санал болгосон байна. Адель энэ шөнө өвчтэй нагац эгчийгээ эргээд ирье хэмээн чөлөө гуйхад Розалинда түүнд олон удаа хууртсан тул эрс татгалзана. Альфред гэнэт орж ирэх бөгөөд Розалиндаг хайрын үгээр ээрч түүний нөхөр Айзенштайн шоронд 8 хоног суух болсныг далимдуулан эгээ л нэг гэрийн эзэн шиг авирлана. Розалинда түүнийг аргалан гаргав. Айзенштайн өмгөөлөгч Блиндийн хамтаар гэртээ ирж шоронд суух болсноо эхнэртээ мэдэгдэнэ. Түүний найз Фальк ирэв. Тэрээр урд нь сарьсан багваахайн дүрд тоглож байж Айзенштайнд чадуулсан бөгөөд хариугаа авах төлөвлөгөө боловсруулжээ. Розалиндаг түр гарах хойгуур Фальк Айзенштайныг ятгаж энэ шөнийг шоронд бус Орловский вангийн найран дээр хамт өнгөрүүлэхээр болж түүнд Францын маркиз Ренардын нэр дээр бичсэн урилгыг өгнө. Айзенштайн эхнэрээ аргалаад найзынхаа хамт найранд явахаар болов. Альфредад эргэн ирэхийг зөвшөөрсөн Розалинда сандрахдаа Адельд чөлөө өгөхөөр болжээ. Дүрдээ итгэсэн Альфред Айзенштайны гэрийн хувцсыг өмсөж Розалиндаг сандаргав. Энэ үеэр Айзенштайны араас ирсэн шоронгийн дарга Франк орж ирээд түүнийг андууран баривчилна.
Хоёрдугаар үзэгдэл
Орловский вангийн ордонд. Бүх зүйлээс уйдсан залуу хун тайж Орловскийд өнөө орой уйтгарыг нь сэргээх жүжгийн төлөвлөгөө боловсруулснаа Фальк мэдэгдэнэ. Ида Аделийг дээдсийн хүрээнд биеэ авч явах хэв маягт сургана. Орловский,ирсэн зочидтой мэндэлж байх зуур Фальк Аделийг гэнэт олж харав. Ида Орловскийд Аделийг, оросын язгууртны охин Ольга, Айзенштайныг Францын Маркиз Ренард хэмээн танилцуулав. Энэ хооронд Фальк Розалиндаг найранд урьсан зурвас явуулж амжив. Айзенштайн Адельтай тааралдаад мэл гайхахад Фальк, Орловский хоёр түүнийг Оросын язгууртны өв залгамлагч охин Ольга гэж итгүүлнэ. Учраа олохоо байсан Айзенштайн ямарч байсан уучлалт гуйх нь зөв хэмээн шийднэ. Найранд Францын маркиз Шаргрин хэмээн хуурамч урилгатай ирсэн шоронгийн дарга Франкийг Орловскийд танилцуулав. Фальк мөн Шоронгийн дарга Франк, хэрэгтэн Айзенштейн хоёрыг маркиз Ренард, маркиз Шаргрин хэмээн хооронд нь танилцуулж бөөн будлиан хутгав. Оргилуун дарсанд мансууран ноён Айзенштайн олны өмнө ноён Фалькийг багт наадмаас сарьсан багваахайн хувцастай нь яаж олны доог тохуу болгосон түүхээ ярина. Гэнэт баг зүүсэн Розалинда найранд орж ирэх ба Фальк түүнийг Будапештээс ирсэн Унгарын хатан хаан Ева Мария Остерхази гэж танилцуулав. Айзенштайн ч Унгарын хатан хааны араас хөлөө хугартал гүйнэ. Түүнийг хамаг авьяасаа гарган аяглаж байх хоорондуур Розалинда бүсгүйчүүдийг урхиндаа оруулдаг халаасных нь цагийг авч амжина.
Гуравдугаар үзэгдэл
Хотын шорон. Альфред дуулсаар… Мөнхийн согтуу хуяг Фрош будилсаар орж ирэв. Энэ үеэр халамцуу Франк найран дээрээс шууд ажил руугаа ирлээ. Түүний араас Фальк, Орловский нарыг дагалдан Адель, Ида нар ирэв. Будлиант энэ шөнө хэрхэн дуусах нь тэдэнд маш сонирхолтой. Айзенштайн ч мөн ирэх ба Францын театрын дарга Шагргрин шоронд байж байхыг хараад мэл гайхав. Фальк гарах газаргүй болж хуучин танилуудыг нэр нэрээр нь дахин танилцуулав. Франк гайхахын ихээр гайхаж бас нэг Айзенштайн шоронд хоригдож байгаа тухай мэдэгдэв. Альфред дахин дуулж эхлэв. Өмгөөлөгч Блиндийг орж ирэхэд Айзенштайн түүний хувцсыг сүрдүүлэн авч өмсөөд Альфредын өмгөөлөгч болон хувирч Розалинда тэр хоёрыг байцаана. Хэрэг бишдэж тэрээр эхнэртээ баригдахад халаасны цаг нь нотолгоо болов. Гарцаагүй болсон Айзенштайн олны өмнө эхнэрээсээ уучлалт гуйна. Халамцан хөгжсөн Орловский бүгдийг дахин урьж найраа үргэлжлүүлэхийг хүснэ