Comment.mn

Дархлаа дарангуйлах эмийн нөөц нөгөөдөр дуусаж 300 хүн тарчилж нас барах эрсдэлтэй боллоо


2015 оны төсөв эмнэлгүүдийн эм эмийн хэрэгсэлд зохиулагдах мөнгийг өмнөх оноос 20 хувиар бага тусгасан. Үүнээс үүдэн эмнэлгүүд ирэх 6-р сараас хойш үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байгаа. Үүний улмаас 300 гаруй хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна.  Тодруулбал   эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэсэн хүн бүх насаараа дархлаа дарангуйлах эмийг уудаг. Хэрэв энэ эмийг уухгүй бол шилжүүлэн суулгасан эрхтэн нь үхжиж амь насанд нь аюул учирдаг. Дархлаа дарангуйлах эмийг улсаас үнэгүй олгодог бөгөөд гадуур худалдаанд байдаггүй зөвхөн Нэгдүгээр эмнэлэгт олгодог юм. Одоогоор 1-р эмнэлгээс 300 гаруй хүн энэ эмийг авч хэрэглэдэг. Гэтэл эмийн төсөв танагдсан учраас 5-р сар гэхэд дархлаа дарангуйлагч эмийн нөөц дуусна. Тэгэхээр 300 гаруй иргэний амь нас 5-р сараас хойш аюулд орж эхлэх юм.

Зовж байж хоёр дахь удаагаа амьдралтайгаа учирч эх орныхоо бүтээн байгуулалтанд дахин оролцож байгаа 300 гаруй хүмүүс өнөөдөр зөвхөн дарахлаа дарангуйлагч нэг  л эмийг үнэгүй авч байгаа. Үүнээс гадна  заавал уух ёстой 2-3 эмийг өөрсдөө гадаадаас маш өндөр үнээр худалдан авч ууж байгаа. Нөгөө талаас дархлаа дарангуйлах эм ууж байгаа хүмүүсийн хувьд өвчин тусаж болохгүй. Тусвал эм ууж болохгүй. Эм уувал дархлаа нь сэргэдэг бөгөөд ханиад тусахад асар хүндээр нөлөөлдөг байна.

Эмнэлэг боловсролын байгууллагын төсвийн танавал хор хохирол нь шууд иргэдийн нуруун дээр ирнэ. Эм эмийн хэрэгслийн төсөв 8 тэрбум орчим төгрөгөөр буурсан ч эмнэлгүүд 12-р сарын 31-ныг хүртэл жигд хувиарласан байгаа. Гэхдээ үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй болсон тул хангамж 15-20 хувь багасна. Хэдийгээр 20 хувиар танасан гэж байгаа ч валютын ханшны өсөлтөөс хамаарч худалдан авах эм эмнэлгийн хэрэгслийн хэмжээ өмнөх оноос 50 хувиар буурч байгаа юм.

Аль ч эмнэлгийн нийт төсвийн 60 орчим хувь нь эм эмнэлгийн хэрэгслийн мөнгө байдаг. Үүнээс нь 20 хувийг нь танаж байгаа нь эмнэлгүүдийг хүнд байдалд оруулж байна. Тухайлбал нэгдүгээр эмнэлэг өдөртөө 40-60 хагалгаа хийдэг, 4-5 хүн сэхээнд буюу амьсгалын аппаратанд ордог. 800-1200 хүн эмчилгээ хийлгэж шинжилгээ өгдөг байна. Ийм ачаалалтай үед  тус эмнэлэгийн төсвөөс  8 тэрбум төгрөгийг хассан нь өнөөдрийн энэхүү хүндрэлтэй байдлыг үүсгээд байна.  Тодруулбал тус эмнэлэгийн зүгээс 300  гаруй хүний дархлаа дарангуйлах эмийн санхүүжилтэд 2,2 тэрбум төгрөг тусгасныг 804 сая хүртэл танажээ.

Тэгвэл  үүсээд байгаа энэ  асуудлыг зохицуулах боломж байхгүй биш байгаа. Тодруулбал төсвийн тодотгол хийх эсвэл  Засгийн газрын нөөц хөрөнгөөс  төсөв гаргаж 300 гаруй хүндээ дархлаа дарангуйлах эмийг авч аврах боломж  төрийн эрх баригчдад  байна. Эс бөгөөс  300 гаруй хүнээ харсаар байгаад нүдэн дээрээ тамлан хороохоос өөр гарцгүй болоод байгааг салбарын сайд болон яам нь анхааралдаа авч яаралтай арга хэмжээ авна уу!!!

А.Баярмаа

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.