Гадны улс орнуудад ажиллаж, амьдарч, сурч байсан монгол залуусын Репат холбооноос 2015 оны 4 дүгээр сар 22-ны өдөр “Ажлын байрны нээлттэй уулзалт”-ыг маш өргөн цар хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад 200-иад гадаад, дотоодод төгсөгч оюутан залуус болон МCS групп, Хаан банк, Голомт банк, Ариг банк, UDP, ZTE, Таван богд групп, Жуулчин тоур, Maкс групп, KPMG, Z24, Double check, Unimedia, Соёл төв, Клоун ах, Модерн капитал вист зэрэг 20 томоохон компаниуд болон Цэцээ гүн дээд сургуулийн хүний нөөцийн албаныхан багаараа ирж оролцсон юм.
Үйл ажиллагаанд уран нугараач Цэнгэлэнгийн үзүүлбэр, халуун виногоор эхэлж, оролцогч компаниудын танилцуулга, хөгжөөнт тоглоомоор үргэлжлэн, халуун дулаан уур амьсгал дундах ажлын байрны босоо уулзалт болж, Universe best songs тэмцээний оролцогч Мягмаржав ая дуугаа өргөлөө.
Мөн оролцогч компаниуд болон зохион байгууллагчдын зүгээс азтай оролцогчдыг шалгаруулан өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болон гарын бэлгээр азтангуудаа шагнав. Цэцээ гүн дээд сургуулиас Монголын хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн бодлогын талаарх судалгаа, илтгэлийг сонирхуулсан нь зочдод ихээхэн таалагдсан юм. Монголын Үндэсний брэнд болох Клоун ах шоколадны компани бүтээгдэхүүний амталгаат талбарыг ажиллуулж, энэ үеэр кареер зөвлөхүүд залууст ажлын байр, кареер төлөвлөлттэй холбоотой зөвлөгөөг өгч ажилласан.
Уулзалт босоо чөлөөт хэв маягтайгаар зохион байгуулагдсан нь залууст өөрийгөө хөдөлмөрийн зах зээлд таниулах, өөрсдийн сонирхсон компаниудын хүний нөөцийн албаны менежер, мэргэжилтнүүдтэй шууд харилцан, мэдээ мэдээлэл авч нөгөө талаар компаниудад өөрсдийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, нээлттэй ажлын байрны талаарх мэдээ мэдээллийг биечлэн хүргэх болон зорилтот бүлэг бүхий ажиллах боловсон хүчинтэй нүүр тулан уулзаж танилцах боломж нээгдсэн билээ.
Энэхүү үйл ажиллгагаа нь Монголын хүний нөөцийн салбарт шинэ соёлыг оруулж ирсэнээрээ онцлогтой боллоо. Уулзалтыг “Репат Монгол” холбооноос санаачлан зохион байгуулж, TV8 телевиз, Монгол HD телевиз, Royal HD телевиз, Seven телевиз, UBS телевиз, TV10 телевиз, C1 телевиз, Малчин телевизүүд болон MGL медиа групп, Монголын сайтуудын холбоо, MIXX сэтгүүл, UB Post сонин хэвлэлийн ивээн тэтгэгчээр, Light house ресторан дэмжигч байгууллагаар хамтран ажилласан юм.
Уулзалтын ач холбогдол нь гадаадад ажиллаж, амьдарч, суралцсан монгол залуусыг эх орондоо эргэн ирж, сурсан мэдсэн мэдлэг чадвараараа улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулах, гадаад дотоодод сурч төгссөн монгол залуусаа ажлын байраар хангах, томоохон ажил олгогчдын үйл ажиллагааг танилцуулах, тэдэнтэй харилцаа холбоо үүсгэх, ажлын байран дээр өөрийгөө үнэлүүлэхэд туслах зорилгоор явагдсан бөгөөд эдийн засгийн хямралтай үед болсон ашгийн бус буюу зардалгүйгээр байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагаанд тулгуурлан зохион байгуулсанаараа онцлог болж өндөрлөлөө.
Эх сурвалж: www.dorgio.mn