Comment.mn

ХААН банкны салбарт мэргэжлийн халдлага гарч байна

6122

Говьсүмбэр аймагт байрлах ХААН банкны төв болон бусад салбарт хачин зүйл болоод удаж байна. Энэ юу вэ гэхээр ердийн харилцагч хэрэглэгч нарт мэдэгдэх боломжгүй, мэдэгдэх ямар ч арга байхгүй. Мэргэжлийн дээд байгууллага нь ч шалгаад ямар нэг зөрчил гаргаж ирж чадахгүй.

Маш сайтар төлөвлөсөн, зохион байгуулалттай ажиллагаа юм. Төрийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн цалин, тэтгэвэр бусад данс хоорондын тооцооны шилжүүлэгийг сар, улирлын сүүлийн долоо хоногт хийх мөртлөө заавал баасан гаригийн үдээс хойш хийнэ. Энэ гүйлгээ дараа долоо хоногийн даваа гаригийн 11-12 цагийн хооронд хүлээн авагчийн дансанд шивэгдэж ордог. Энэ хугацаанд буюу 60-68 цаг энэ мөнгө зүгээр хэвтэж байхгүй. Хэн нэг бэлэн мөнгө хэрэг болсон болон бусад луйварчдын дансаар орж гарч хэрэг болно. Энэ үйл ажиллагаа банкинд ажилладаг хэдхэн хүн мэднэ, бусад нь даан ч мэдэхгүй юм байхаа. Даа ялангуяа ээлжит сонгуулийн үеэр маш их эрчимтэй ажиллаж орон нутгийн эрх мэдлийг авах гэсэн хэсэг бүлэг хүмүүст мөнгө угаах сайхан боломжуудыг байнга гаргаж, сонгогчдод бэлэн мөнгө тараах бус дансанд нь хүүгийн орлого, урамшуулал оруулах арга хэрэглэдэг нь бүр нарийн зохион байгуулалттай болж, яг л Италийн мафи маягийн сүлжээ үүсээд байна. Зарим баасан гаригт, зарим нэг салбарыг дотоод ажилтай хэмээн хааж, бэлэн байгаа мөнгийг гарган өөр аймагт гар аргаар олборлосон алт худалдаж авах ,ноос ноолуур, түүхий эд авах гэх мэт зүйлд зарцуулан, шинэ долоо хоногийн даваа гаригийн өглөө буюу 72 цагийн дараа гэхэд бэлэн мөнгө байрандаа лац ломботойгоо байж байх тохиолдол байнга бий болсон.

Энэ тухай мэдэх эрх мэдэлтэй хэдхэн хүн үйл ажиллагааг зохион байгуулж Говьсүмбэр аймагт хэд хэдэн банкыг дампууруулж байсан ба шалгатын үр дүн огт өөр гардаг, иргэдийг өөр зүйлд сатааруулж орхидог. Одоо ч, энэ сард үйл ажиллагаа маш эрчимтэй явагдаж буй нь мэдэгдэж байна. Шалгах л хэрэгтэй хүмүүс хямарч байхад төрөөс өгдөг тэтгэвэр тэтгэмж, бусад үйлчилгээний мөнгийг давхар угаагаад л улс төрийн намыг санхүүжүүлээд л явж байна. Мөнгө угаасан хүмүүс нь намдаа үнэнч хандив өгсөн юм шиг харагдах боловч цаанаа маш их хор уршигтай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа хэлбэр юм. Удахгүй 2016 оны сонгууль болно. Банкны системээр дамжуулан төрийн эрх мэдлийг сонгогчдын санал худалдаж авах замаар авах нь байна шүү.

Эх сурвалж: www.shuurhai.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.