Comment.mn

УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах санал гаргана


УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “ЭрдэнэсТавантолгой”  компаний 1072 хувьцааны асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэрээр :  УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж иргэдийн 1072 хувьцааг үнэлгээтэй болгох асуудлыг Тавантолгойн гэрээ хэлцэлд тусгайлан бүлэг болгож оруулж ир гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Гэтэл энэ шийдвэрийг Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар хэрэгжүүлээгүй . Тавантолгойн гэрээг боловсруулах ажлын хэсэг уг асуудлыг орхигдуулсан нь Өргөдлийн байнгын хорооны тогтоолыг биелүүлээгүй байна гэж үзэхэд хүргэлээ. Өргөдлийн байнгын хороо бол УИХ-ын эрх бүхий байгууллага. Эндээс гарсан тогтоолыг Засгийн газар холбогдох баримт бичигт тусгаад явах ёстой. Гэтэл иргэдийн санал гомдлыг үл тоосон учраас Шийдлийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.  Засгийн газар үйл ажиллагаа явуулах чадваргүй байна” гэсэн юм.
Өчигдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар зөвшилцөн, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй шийдэхээр болсонг билээ. Үүний дагуу өнөөдөр гэрээний төслийг УИХ-ын даргад албан ёсоор өргөн барих гэж байна. Харин  1072 хувьцааг үнэлгээтэй болгох асуудлыг Тавантолгойн гэрээ хэлцэлд тусгайлан бүлэг болгож оруулж ирээгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд ирэх долоо хоногт тавьж магадгүй тухай эх сурвалж өгүүлж буй юм.

Ч.Явуу

Эх сурвалж: www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.