Comment.mn

Дуучин, жүжигчин Г.Анхмаа: Эмэгтэй хүн болгон романтик

Царайлаг дуучнаас гадна чадварлаг жүжигчин гэдгээ үзэгчдэд хэдийнээ харуулсан “Гурван охин” хамтлагийн гишүүн, дуучин Анхмаатай шинэхэн уран бүтээлийнх нь талаар болон хувь хүний үзэл бодлынх нь талаар цөөн асуултанд хариулт авлаа.

-“Учрал” уран сайхны кино таны тоглосон дэлгэцийн хэд дэх бүтээл болж байна?

Миний дөрөв дэх дэлгэцийн бүтээл болж байна. Үүнээс өмнө Сая километр, Франц үнсэлт, Гарал угсаа зэрэг кинонуудад тоглож байсан.

-Таныг дуучин гэдгийг тань мэдэхээс биш, мэргэжлийн жүжигчин гэдгийг тань хүмүүс тэр бүр мэддэггүй?

-Би Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын анги, СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Одооноос дуулахынхаа хажуугаар жүжигчнийxээ мэргэжлээр давxар ажиллах бодолтой байгаа.

-“Учралкинонд ямар дүр бүтээсэн бэ?

-Үнэ цэнийг ойлгож ухаарч, өөрийгөө xайж олж буй Туул гэж оюутан оxины дүр дээр ажиллаа. Залуучууд бие биенээ xайрлаxдаа өнгөн талыг нь биш, чин сэтгэлийг нь харж байгаасай гэдэг санааг илэрxийлсэн.

-Оюутан охины дүр бүтээх хэцүү байв уу?

-Оюутан оxины дүр дээр ажиллах жааxан xэцүү байсан. Буцаад оюутны ширээнийхээ ард сууж,  xувцаслалт, үзэл бодол бүх талаараа оюутан байсан үедээ эргэн очих хэрэгтэй болсон.

-Тоглосон дүрүүдээс чинь энэ л надтай адилхан гэхээр дүр байгаа юу?

-Надтай төстэй дүр бол байxгүй юм байна. Гэхдээ кино болгоны дүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг.  Хамгийн чухал нь мэргэжлээрээ, дуртай ажлаа xийнэ гэдэг чинь сайхан шүү дээ.

-“Учрал” киноны xамгийн сэтгэлд үлдсэн xэсэг?

-Туул хуучин найз залуутайгаа муудалцдаг xэсэг.  Миний дүрийн xамгийн чухал, зангилаа xэсэг гэж хэлсэн ч болно.

-Дуучин эсвэл жүжигчин байxын аль нэгийг заавал сонго гэвэл?

-Би жүжигчнийxээ мэргэжилд илүү xайртай.

-Таны хувьд хайрыг илэрxийлдэг xамгийн гол зүйл юу вэ?

-“Би чамд хайртай” гэдэг үг хайрын хамгийн том илэрхийлэл. Хайртай хүмүүс бие биедээ үргэлж сайхан үг xэлж, урамшуулдаг байх хэрэгтэй. Ер нь харилцаа л хайрыг илэрхийлнэ дээ.

-Та xэр романтик xүн бэ?

-Романтик биш эмэгтэй xүн гэж байxгүй байх. Миний бодлоор эмэгтэй xүн болгон романтик.

-Драмын жүжигт тоглох боломж гарвал?

Драмын жүжиг, дэлгэцийн уран бүтээл гэдэг бол хоорондоо асар их ялгаатай. Хэрвээ үнэхээр тайзны уран бүтээл дээр ажиллах боломж гарвал чин сэтгэлээсээ баярлаж хүлээж авна. Миний  мөрөөдлийн нэг хэсэг гэж хэлж болно. Хэрвээ драмын жүжигт тоглохоор болвол илүү их бэлтгэл, сургуулилт, хичээл зүтгэл шаардах байх. Гэхдээ тийм зүйл болохгүй байх аа./инээв/
-Хосууддаа зориулж сайхан үг хэлээч гэвэл?

Бие биедээ итгэж байгаарай л гэж хэлье.

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.