Comment.mn

Банкинд хадгалсан мөнгөө мартаад гудамжинд амьдарч байжээ

-Жон Хельсинки-

 

62 настай Жон Хельсинки Флорида мужийн Тампа Вейд гурван жилийн турш цаасан хайрцагт унтаж, орон гэргүй амьдарч яваа нэгэн юм. Тэрээр нэг удаа орон гэргүй хүмүүст зориулсан байранд орох хүсэлт тавьсан боловч бүх бичиг баримтаа алдсан байсан учраас хэн гэдгийг нь тодорхойлоход хүндрэл учирчээ.

 

Ингээд цагдаагийн офицер Дан Макдоналд нийгмийн ажилтан Чарлес Инмантай хамтран түүний өнгөрсөн амьдралыг судалж эхэлсэн нь итгэмээргүй үр дүнд хүрсэн байна. Жон Хельсинки Польшид төрж, АНУ-ын иргэншил авсан ба жолооны үнэмлэх хүртэл байсныг тогтоожээ. Үүгээр ч зогсохгүй түүний алдсан бичиг баримттай хамт банкны хадгаламжийн дэвтэр байсан бөгөөд хадгаламжинд нь хувийн байшин, нийгмийн хамгаалалд хангалттай хүрэлцэхүйц мөнгө хуримтлагдсан байжээ. Одоо тэрээр өөрийн гэсэн байшинтай болохоор төлөвлөж байгаа гэнэ.

Б.Саруул

-Нийгмийн ажилтан Чарлес Инман, офицер Дан Макдоналд нар –

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.