Comment.mn

Оюу Толгойн “эвлэрлийн гэрээ”-ний талаар МАН, АН-ы байр суурь өөр байна” “


Уржигдар орой Засгийн газар хаалттай хуралдаж, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээ, “Рио Тинто”-той “Эвлэрлийн гэрээ”  санамж бичиг гэсэн хоёр баримт, бичгийн тухай хэлэлцсэн тухай эх сурвалжууд өгүүлж буй.
Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээний тухай хэлэлцээд, төмөр замтай холбоотой зарим зүйлийг  өөрчилж, баталсан байна. Уг хувилбарыг өнөө орой УИХ-ын даргад албан ёсоор гардуулах бөгөөд маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аж.
Харин “Рио Тинто”-той байгуулах “Эвлэрийн гэрээ” гэгчийн талаар эрх баригчид одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй аж.  Уг “Эвлэрлийн гэрээ” гэгч байгуулагдсанаар анхны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гэх нийтдээ 3.4 тэрбум долларын , татварын өр гэх мэт асуудал хүчингүйд тооцогдох гэнэ. АН-ын “Шонхор” фракци, МоАХ болон МАН-ын хотын фракци уг гэрээг огт дэмжихгүй байгаа юм байна.

Харин Засгийн газрын хуралдаанаар уг гэрээг байгуулахыг шийдсэн гэдэг мэдээлэл бодитой бус  аж.  Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд үүнийг үгүйсгэн, : “Татварын маргаан байгаа бол тухайн компани татварын газартайгаа л учраа олдог болохоос биш Засгийн газар үүнд оролцдоггүй. Эвлэрлийн гэрээг өөр газар, өөр хүмүүс ярьдаг.  Засгийн газар ийм асуудлыг нээлттэй ч бай, хаалттай ч бай хэлэлцдэггүй.  Засгийн газар өчигдөр хуралдахдаа энэ асуудлыг хөндөөгүй. Оюутолгой ХХК болон Засгийн газар хооронд маргаан байгааг бүх монголчууд мэднэ.” гэжээ.
Э.Мягмардорж

Эх сурвалж: www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.