“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Я.Батсуурийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан саатуулсан.
Шүүхээс түүнийг яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан бөгөөд Я.Батсуурийг ар гэрийнхэн болоод өмгөөлөгчийн зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Гэвч түүний батлан даалтад гаргахыг зөвшөөрөөгүй ажээ.
Харин хорих ангийн эмч нар түүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж оношилсон тул саяхнаас Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна.
Эл хэргийг эргэн с өхвөл, АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байгаа билээ. Түүнийг баривчилсан шалтгааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотой байж магадгүй. Мөн УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үеэр “Говь повер” компанид ямар үндэслэлээр 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бэ гэдэг асуудал хөндөгдсөн.
Эх сурвалж: www.dorgio.mn