Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.
-Ерөнхий сайдын саяхны мэдэгдэл хүмүүсийн анхаарлыг татлаа. Орон сууцны урт хугацаатай зээлийн урьдчилгаа 30 хувь байсныг 10 хувьд буулгаж, Засгийн газар баталгаа гаргах нь гэсэн хүлээлт үүслээ. Таныг энэ чиглэлийн ажлын хэсгийг ахалж байгаа гэж сонслоо?
-2013 онд Барилга, хот байгуулалтын яам, Монгол банктай хамтарсан дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, импортын бараа бүтээгдэхүүнийг багасгах,дотооддоо үйлдвэрлэдэг болох, цемент арматурын үнийг барих, орон сууцны нийлүүлэлтийг нэмэхээр зорьсон юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэний дүнд нийлүүлэлт нэмэгдэхэднайман хувийн моргейжийн зээлийг гаргасан.Энэ зээл 30 хувийн урьдчилгаагаа бэлтгэсэн, орон сууцанд орохыг хүссэн хүмүүсийг бүрэн хамарч чадсан. Урьд нь жилийн 15-16 хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдээ бид найман хувийн зээл рүү шилжүүлсэн. Ингээд моргейжийн зээл нийтдээ80 гаруй мянган айлыг хамарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын хүлээсэн үүрэг дотор “Барилгын салбарыг дэмжих, оронсууцны үнийг тогтворжуулахаар тусгагдсан. Үүндээ “Орон сууцны ипотекийн зээлийнурт хугацааны тогтвортойтогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” гаргах ёстой гэдгийг Засгийн газарт үүрэг болгосон санамж бичиг зурагдсан байлаа. Энэ бүхэн гэнэтийн шийдвэр байгаагүй. Хоёр жилийн өмнөөс улбаатай зүйл. Хоёр жилийн өмнө мэргэжийн зээл эхлэхдээ 20 жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй, 10-30 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэйгээр, 80 метр кв-аар хязгаарласан зээл гаргаж байсан. Биддунд буюу түүнээс доош орлоготой иргэдийг дэмжих гэдэг утгаараа квадрат метртхязгаар тавьсан хэрэг. Ингээд Засгийн газар , Монголбанктай хэлэлцээд бид энэ хөтөлбөрөө батлуулахдаа 10-30 хувийн урьдчилгаа гэдгээхэлэлцээд 30 хувь байхаар тогтсон юм. Арилжааны банкныхан “30 хувийн урьдчилгаа төлсөн хүмүүс эрсдэл багатай байдаг учраас ийм босго тавих хэрэгтэй” гэж тогтсон л доо. Энэ бүх бодлого амжилттай хэрэгжсэнээр барилгын нийлүүлэлтийг хоёр дахин нэмж чадсан. Нийлүүлэлтээ дэмжихээр эрэлтээ дэмжих хэрэгцээ үүслээ.Сүүлийн хоёр жилд эдийн засаг тогтворгүй, өсөлт7.8 хувьд хүрч буурлаа. Эрэлтээ дэмжсэн зайлшгүйхэрэгцээ шаардлага үүссэн юм. 30 хувийнурьдчилгаагаабүрдүүлж чадаагүй хүмүүст боломж олгоё. 10 хувийн урьдчилгаа төлдөг болгочихъё. Үүнийг харааханэцэслэж шийдээгүй байна. Энэ тухай Засгийн газар, Монгол банкин дээр ярьж ажлын хэсэг гарч ажиллаад ерөнхийдөө ийм шийдвэрт хүрсэн. Судалгаа харахаар өнгөрсөн онд баригдсан 7000 орон сууц борлогдоогүй байна. Гэтэл2015 онд 25000 орон сууц ашиглалтад орно гэж тооцохоор30-аад мянган орон сууцны асуудал яригдах нь. Өнөөдөр хүмүүст эрэлтбайна. Орон сууцанд орохыг хүсдэг. Ийм тохиолдолд эрэлтээ дэмжсэн бодлого хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Орон сууцыг бид худалдах худалдан авах гэсэн ойлголтоор явж ирсэн. Түрээсийн орон сууцны хөтөлбөр гаргаж, залуу гэр бүл, тогтмол орлогогүй гэр бүлийгхамруулах юм.
-МҮХАТ-аасдөрөвдүгээр сарын 1 гэхэд урьдчилгаа төлбөрийг 10 хувьд хүргэхсанал хүргүүлсэн байна лээ. Хэзээ энэ шийдвэр албажих бол. УИХ хэлэлцэж эцсийн шийд гаргана гэсэн үг үү?
-Энэ шийдвэр Засгийн газраар хэлэлцэгдээд, дараа нь УИХ-аар орно. Бид бонд гаргах гэж байгаа. Бонд бол шинэ юм биш. Угаасаа бонд гаргаж санхүүжилтхийгдээд, хүмүүстээ хүрээд, буцаад мөнгө нь төвлөрчихөөд байгаа юм. Түүнийхээ нөхцөлийг дахин шинэчилж, эргэлтэнд оруулна. Ажлын хэсэг Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох,тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар санал оруулахзорилготой.
-Тэтгэврийн мөнгийг банкинд хадгалаад байх биш урт хугацааны найдвартай зээлийг санхүүжүүлэх хэлбэрээр эргэлтэнд оруулж, давхар орон сууцны зээлийн тогтолцоогоо ч санхүүжүүлнэ гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Түрүүн та хэлсэн. 30 хувийн урьдчилгаа төлсөн хүмүүс эрсдэл багатайбайдаг гэж. Гэтэл энэ урьдчилгааг 10 хувьболгож бууруулахаар банкны чанаргүй зээлийн хэмжээ өснө гэсэн үг үү. Үүнийг яаж зохицуулж байна вэ?
-Бид иргэдээ дэмжих гэж байгаа нь энэ гээд банкинд түвэг удахгүй. Засгийн газрын баталгаа болгож 80 тэрбум төгрөг гаргах гэж байгаа. Өөрөөр хэлбэл 10 хувийн урьдчилгааг хувь хүн өөрөө гаргаад, 20хувийн баталгааг засаг гаргах юм. Орон сууцанд орсон хүн төлбөрөө төлөх явцдаа хамгийн түрүүнд баталгааны 20 хувиа төлнө гэсэн үг. Эргэлт маш хурдан явна. Аль аль талдаа харилцан ашигтай, үр дүнтэй байна л гэсэн үг.
-Буянт- Ухаа 2 хороолол босч байна. Заримхүмүүс улсын хөрөнгө оруулалтад итгэдэггүй. Дундаас нь мөнгө идэх гээд чанаргүй барилга барьжбайж мэднэ гэдэг. Энд хяналт тавьдаг уу?
-ТОСКхөрөнгө мөнгөтэй хутгалддаггүй. Зохион байгуулалт менежментийг нь хийдэг. Баригдаж байгаа барилгуудыг үндэсний компаниуд нэгдэл болоодбосгож байгаа. Чанарт нь мэдээж хяналт тавьдаг. Улсын комисс хүлээж авдаг. Бүх холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа. Улс дэд бүтэц шугам сүлжээгээөгч, сая 200 мянгад босч байгаа жишиг бий шүү гэж харуулахыг зорьсон.
-Буянт-Ухаа-2 хорооллын орон сууны үнэ өмнөхөөсөө өсөх үү?
-Өснө. Валютын ханшныхэлбэлзэлтэй уялдуулах байх.
-ТОСК-ынхан сургууль, цэцэрлэгтэй цогцолбор барина гэж сурталчилсан. Гэсэн ч сургууль цэцэрлэг нь хараахан бэлэн болоогүй байна. Зээлийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих уу гээд асуудал байгаа юм биш үү?
-Хотхон хорооллоор нь барьж байгаа нөхцөлдсургууль, цэцэрлэгийг зайлшгүй төлөвлөдөг.Орон сууцыг борлуулчихна. Сургууль, цэцэрлэгийг яах вэ гэсэн асуудал бий. Үүнийг концессоор барих уу. Бариад хүлээлгээд өгөх үү гэдэг тухайн обьект тус бүр дээр тохиролцоод шийдээд явна.
-Шинэ Яармаг хорооллын тухай ярьж эхэллээ. Хэнд зориулж босгох вэ. Санхүүжилт ньяаж шийдэгдэх бол?
-Шинэ Яармаг хороолол нийтдээ 4000 айлын орон сууц босно, сургууль, цэцэрлэг, олон нийтийн байгууламж нь бүгд зураг төсөлдөө тусгагдсан. Хятадын Экзимбанкнаас авсан зээлийн хөрөнгөөр санхүүжнэ. 85 хувийг нь Экзим банкны зээлээр хувийн хэвшлийнхэн гүйцэтгэнэ. 15 хувьд нь Хөгжлийн банкнаас ТОСК-оор дамжуулж санхүүжилт өгнө.Метрквадратын хувьддунд болондундаас доош орлоготой хүмүүст зориулагдана. Тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт өнөөдөр маш бага шүү дээ. Шинэ Яармаг хорооллыг хоёр жилд барьж байгуулахаар төлөвлөсөн.
-Өнгөрсөн хугацаанд барилгын материалын үйлдвэрлэл дотооддоо хэр нэмэгдсэн юм бэ?
-Бид үйлдвэрлэлээ дэмжсэн бага хүүтэй зээлийг 2013 онд олгосон. Үүний үр дүнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг өртгөтгөх чиглэлээр зээл олгосон. Шинээр оруулж ирэх үйлдвэрүүдэд мөн зээл өгсөн. Барилгын салбарт шинээр 55 үйлдвэр үүд хаалгаа нээлээ.
-Цементээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан уу?
-Цементийг 2016 онд бид гаднаас авахгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөсөн. МАК, Дорноговийн цементийн үйлдвэрүүдбаригдсан.
-Гаднаас орж ирж байгаа барилгын материалын чанарт хяналт тавьдаг уу?
-Бид шаардлага тавьдаг. Хэлээд анхааруулаад яриад байхад учир дутагдалтай бараа бүтээгдэхүүн орж ирж байдаг. Монголчууд өөрсдөө худалдаж аваад оруулж ирж байгаа юмыгавахгүй гэх хэцүү. Энэ талаар ярьж байгаа. Дотоодынүйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихгүйгээр барилгын материалын үнэ ханшийг бууруулах , чанарстандартыгсайжруулах тухай ярихад хэцүү. Барилгынматериалын сорилт шинжилгээний лабораториуд бий болгоёгэж байгаа юм.Улаанбаатар хотод байшин барилгыг нь барьчихсан. Ажиллаж эхлээгүй байгаа. Аймаг бүрт барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитой болъё гээдөөрсдийн нөөц боломжоор жишээ нь Архангайд гэхэдбарилга байгууламж барьсан. Гагцхүү тоног төхөөрөмж шаардлагатай. Лабораториуд байхгүйгээс шалтгаалаад судалгаа шинжилгээний ажлууд хоцрогдоод байна.
Б.ЯНЖМАА
Эх сурвалж: www.dnn.mn