Comment.mn

Гадны хэвлэлүүд манай улсын талаар сөргөөр мэдээлж байна


 

Гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын талаар таагүй мэдээлэл ихээр гарах болсон байна. Энэ нь улс орны нэр хүндэд шууд сөргөөр тусдаг учраас аливаа мэдээлэлд хариуцлагатай, хяналттай байхыг эдийн засгийн форумын салбар хуралдаанаар хөндөн ярилцжээ. Товчхондоо энэ нь олон улсад манай улсын нэр хүнд буурах том шалтгаан гэдгийг албаныхан онцолсон байна.

 

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын гадаад сурталчилгаа олон нийтдээ харилцах бодлогын28-рт: Гадаад сурталчилгаа олон нийтдээ харилцах бодлого нь Монгол Улсын гадаад дотоод бодлого ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх найрсгаар хандах талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд хоорондын харилцаа, харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэхэд оршино.

 

29.5-д: Монгол Улсын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ, мэдээллийг судалж байх.

 

29.6-д: Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд бодит мэдээллээр хангах, тэдний хүч бололцоог бусад улстай харилцаа, хамтын ажиллагааг хэвийн хөгжүүлэхэд чиглүүлэх гэсэн заалтууд тусгагдсан байдаг. Тэгвэл сүүлийн үед манай улсын талаар олон улсад таагүй мэдээлэл гарсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бууруулсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг саатуулсан зэрэг сөрөг хандлагууд үүссэн гэж байна.

 

Энэ талаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн захирал П.Баярмагнай “Яг сөрөг мэдээлэл нь 2013 оны гуравдугаар сард хэт их давамгайлсан байгаа. Тухайлбал, хөрөнгө оруулагч нутаг буцлаа ч гэдэг юм уу. Хөрөнгө оруулагчдын олон улсын компани хаагдлаа ч гэдэг юм уу. Шоронд хорилоо ч гэх юм уу. Тиймэрхүү мэдээлэл нь давамгайлаад гараад ирсэн байгаа. Үүнээс болоод хөрөнгө оруулагч нар Монгол Улсад итгэх үү. Хөрөнгө оруулах уу. Гэсэн шийдвэр асар их нөлөөлж байдаг” гэсэн юм.

 

Харин Максимагийн судалгаагаар 2014 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайтай холбоотой судалгаа хийхэд нийтдээ 88469 удаа цацагдсан бол уул уурхайтай холбоотой 14435 буюу 18 орчим хувийг эзэлжээ. 3083 мэдээлэл хөрөнгө оруулагчтай холбоотой гарсан байна. хамгийн гол нь дээрх сэдвүүдийн хүрээнд сөрөг мэдээлэл хоёр дахин илүү байгаа нь асуудал дагуулж байгаа юм.

 

Цаашдаа олон улсад мэдээлэгдэх мэдээллүүдийг хянаж, ёс зүйтэй хариуцлагатай байх чиглэлд анхаарч ажиллах бодлогыг баримтлах хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа.

 

Г.Мягмарсүх

Эх сурвалж: www.new.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.