Comment.mn

АН-ын гишүүд З.Энхболдыг шүүмжилж, намын их хурлаа хуралдуулахыг шаардав

АН-ын хэсэг гишүүд намын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболдод шаардлага хүргүүлсэн нь тус намын “унтаа” байдлыг цочроов бололтой. Намын үндсэн дүрмээ  хэрэгжүүлэхэд удирдлагууд нь хойрго ханддаг болсон байна. Иймээс намынхаа нэр хүндийг өсгөх, дүрмээ бүрэн хэрэгжүүлэхэд  ҮЗХ-ны зарим гишүүд нь санаа тавьж шаардаж буй аж. Судалгаагаар тус намын нэр хүнд өмнөх жилүүдээс эрс буурч, 17 орчим хувьтай болсон нь намын удирдах бүрэлдэхүүнтэй холбоотой гэж тэд үзсэн байна.

Тэдний шаардлагын бичигт  З.Энхболдыг нэлээд хурц шүүмжилжээ. Тухайлбал “…Ардчиллын хамгийн том ололт, дэвшил бол гаргасан алдаагаа засах боломж олгодогт байдаг. Намын дотоод амьдралтай холбоотой бэрхшээл үүсгэж буй асуудлуудын заримыг нэн  яаралтай хөндөж, тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэй байна.  Тухайлбал, намын даргаар сонгогдохоосоо өмнө намын үндсэн дүрмийн хэрэгжилтийг хамгийн их ярьдаг байсан Та зарчмын тэр байр сууриасаа ухарч, туайн үед дэмжиж байсан гишүүдийнхээ итгэл, өндөр хүлээлтийг нурааж байна” гэжээ. Тэгээд цааш нь ҮЗХ-ны хурлаа хийлгүй олон жил сарыг элээсэнд  харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн намын их хурлаа  яаралтай хийж, дотоод ардчиллын асуудлаа цэгцлэхийг шаардлаа. 2015 оны нэгдүгээр сард зохион байгуулсан ҮЗХ-ны нөхөн сонгуулийн дүн одоо болтол баталгаажаагүй байгааг тэд бас онцолжээ.

Иймээс энэ оны дөрөвдүгээр сард ҮЗХ-г хуралдуулах, тавдугаар сард Намын их урлаа зарлан хуралдуулах санаачлага, шаардлагаа З.Энхболдод хүргүүлсэн байна.

 

Б.Отгонбаяр

Эх сурвалж: www.tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.