Comment.mn

Яасан алдаж хандаггүй юм бэ?


“Монголын эдийн засгийн чуулган 2015” болж, тодорхой нэр бүхий хүмүүс илтгэл тавьж, эдийн засгийн тухайд нээлттэй хэлэлцэв. Тэр дундаа нэрт нийтлэлч Баабарын тавьсан илтгэл олны анхааралд орсон. Тэрээр Монгол Улсын төрд орйтуулж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргах тухай илтгэлдээ дурдсан бол илтгэлд нэг аюултай порогноз байв.

 

Үүнд өгүүлэхдээ “…Таван жилийн дараа гэхэд эдийн засгаа дахин сэргээхийн тулд өнөөдрөөс суурийг нь тавих хэрэгтэй байна. Зүгээр л таван жилийн дараа нүүрс дахин үнэд орно гэж  хүлээвэл улам л дордоно. Энэ асуудлыг юун түрүүнд баялаг үйлдвэрлэж, энэ орныг тэжээж буй хувийн хэвшлийнхнээс эхлэх саналтай байна” гээд ямартай ч эдийн засгийн хямрал таван жил үргэлжилнэ. Энэ байдал улам ч дордоно хэмээсэн нь нийт монголчуудын хувьд хамгийн том айдас болоод буй. Нэгэн зүйлийг дурдаж хэлэхэд улстөрчид бол эдийн засаг сайхан болно, бид ажиллаж байна гэсэн порогноз өгдөг бол эдийн засагчид, судлаачид бол тэс өөр зүйл ярьж байгааг ч хаа хаанаа анзаарсан байх.

 

Харин энэхүү чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж хэлсэн үгэндээ  “….бид алдаанаасаа суралцах хэрэгтэй….” хэмээсэн. Юун алдаа яриад унав аа. Ч.Сайханбилэг сайдад алдаа ярих эрх байхгүй. Үнэнийг хэлэхэд бид 25 жил алдлаа. Яасан алдаж, тэр алдаанаасаа суралцаж хандаггүй хүмүүс вэ. 25 жил алдчихаад эдийн засгийн хямрал, нийгмийн доройтол дунд төр удирдаж яваа эрхмүүд ахиад алдах тухай ярьж суухаар ямар хэрэг байна вэ. Нөхөр Ерөнхий сайдын хувьд бол шуудхан би алдаж, тэр алдаанаас суралцана гэсэнтэй агаар нэгэн зүйлийг ярилаа.

 

А.Гал 

 

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.