Comment.mn

Л.Гансүх нарын хэргийг нийслэлийн прокурорт шилжүүлжээ


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын 10 хүнд холбогдох хэргийг АТГ-аас  шалгаж дуусаад өнгөрсөн долоо хоногт хавтаст хэрэгтэй нь танилцуулан нийслэлийн прокурорт хянуулахаар шилжүүлжээ.  Прокурор удахгүй яллах дүгнэлтээ гаргах аж.  АТГ-ын мөрдөн байцаагчид Л.Гансүх нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн дагуу  эд хөрөнгө завшсан гэдэг үндэслэлээр шалгасан юм. Мөн эрүүгийн хуулийн 166.1-д зааснаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзсэн төдийгүй   уг  хуулийн 263 дугаар зүйл ангиар төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж байна.

Л.Гансүх нар нь 2012-2013 онд “Багануур” хувьцаат компаниас 6.8 тэрбум төгрөгөөр нүүрс худалдан авч, тонныг нь 80 мянгаар борлуулж, 19.9 тэрбум төгрөгийн орлого олсон гэдэг. Гэвч энэхүү “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн  “MGL SB”    болон  “MGL SBD” компаниуд нь алдагдалтай ажилласан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөг гаргуулан авсан байдаг. Тэгээд зогссонгүй энэ мөнгөө бас зориулалт бусаар зарцуулсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон байлаа. Тэдгээр компаниуд  уг нь 4.9 тэрбум төгрөгийн ашиг олсон бөгөөд харин “Багануур” ХК-д 2.8 төгрөгийн хохирол учирсан байжээ.

Б.Отгон

Эх сурвалж: www.tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.