Монгол Улсын гарьд, Монгол Улсын Гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат зуурдаар таалал төгсч, Монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй уй гуниг тохиолоо.
П.Сүхбат нь 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд үндэсний бөхөөр олон жил ард түмнээ цэнгүүлэн барилдсан бөх сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит гарьд байв.
Тэрээр үндэсний бөхийн улсын гарьд, 1990 оны чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Барселона-1992, Сөүл-1988 зуны олимпийн IV, V байрын шагналт, Бээжин-1990 Азийн наадмын аварга бөх, Монгол Улсын гавьяат тамирчин байлаа.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж: www.dorgio.mn