Comment.mn

Нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарна


Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 14,544,6 тн нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарч эхэлнэ гэж Монголын Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлээс үүдэн төсвийн тодотголд танагдсан нөөцийн махны 4,5 тэрбум төгрөгт Засгийн газраас баталгаа гаргаж, 105 дугаар тогтоолоороо векселиэр баталгаажуулах хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөлд зохих журмын дагуу тусгахыг Сангийн болон ХХАА-н сайд нарт даалгасан юм. Урамшууллын мөнгө нь ийнхүү шийдэгдэж байгаатай холбогдуулан ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монголын Махны холбоо, мах бэлтгэлийн компанийн удирдлагуудтай уулзсанаар нэгдсэн шийдэлд хүрч чадсан байна.
Монголын махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар ”ХХААЯ-наас 2015 оны 3 сарын 13-ны өдрийн 22 тоот гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлж, бэлтгэсэн нөөцийн махаа худалдаанд гаргана уу гэсэн. Санхүүжилтээс улбаалан цаг хугацаа алдсан ч нөөцийн махны амт, чанарт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Учир нь, мах бэлтгэлийн үйл явц нарийн дэг журамтай, стандартын дагуу бэлтгэдэг юм” гэлээ.
Энэ жил “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм гэж ХХААЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.