Comment.mn

Дуучин Хүрэлээ төрсөн өдрөө “нижгэр тэмдэглэжээ”

 

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг дуунд дуртай олон өдгөө андахгүй таних болсон. Өнгөрсөн онд бүтсэн түүний  “Энх өглөө” дуу олноос чамгүй өндөр үнэлгээг авсан. Тэрбээр уг дууг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, СГЗ Р.Энхбазар нараас албан ёсны зөвшөөрлийг нь аван дуулж,  дүрсжүүлжээ.

Өдгөө дууных нь сан “Цагаан сарнай”, “Миний хоёр жаргал”, “Шинэ жилээр” зураг дуугаар арвижсан. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд дууч залуу найзуудтайгаа хамтдаа “нижгэр” тэмдэглэн өнгөрүүлсэн гэнэ шүү.

Дашрамд дуулгахад, тун удахгүй шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барихаар зэхэж яваа аж.

Д.Ана

 

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.