Засгийн газрын тогтоолоор “Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтлоо” гэсэн юм.
Тэгэхээр шөнийн 02:00 цагаас эхлэн олон нийт цагаа нэг цагаар урагшлуулна. Манай улсын хувьд 1983 онд цагийг зуны цагийн тоололд шилжүүлэн, 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжиж, 1999 онд хүчингүй болгосон байдаг.
Эх сурвалж: www.dorgio.mn