![]() |
Харин С.Ганбат болон АН-ын бүлгийнхэн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, дээрх үндэслэлийг хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн байна. Уг нь АН-ын хувьд ИТХ-д боломжийн суудалтай ч дотроо хоёр хуваагдчихаад байгаа тул ийнхүү намаасаа сонгогдсон Засаг даргыг авч үлдэж чадаагүй хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Ийнхүү Дорнодын АН-ынхны дотоод хагарал Засаг даргаа огцруулахад хүрсэн бололтой.
С.НАРАН
Эх сурвалж: www.info.mn