“Жавхланг төрд гаргавад уг нь их олон асуудал шийдэгдэх юм байгаа юм. Нэг нэг араг тарааж өгөөд төрөх эмнэлгээ шийдчихнэ.
Бүх машин унааг хурааж устгаад морь уна гэж загнаад түгжрээний асуудлаа шийдчихнэ.
Өвөл зун хөдөө хотгүй зөвхөн дээл том монгол гутал өмсүүлээд хувцас хунараа шийдчихнэ.
Цагаан идээ махнаас бусад бүх хоолыг хориод хүнсээ шийдчихнэ.
Бүх хоолоо халбага сэрээ хэрэглэхгүй нүцгэн гараараа иднэ.
Гадаадын юм хэрэглэхгүй гээд зурагт, радио интернэт, компьютер бүгдийг хаачихна тэгээд хэрүүл тэмцэлгүй амар болно.
Эцэст нь хэн ч татвар төлөхгүй болохоор цагдаа цэрэг эмнэлэг сургууль зам харилцаа гэрэл чийдэн юу ч байхгүй болоод ажил хийх ч хэрэг гарахгүй болохоор ажилгүйдлээ шийдчихнэ” гэх болжээ.
Эх сурвалж: www.info.mn