Олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөө өглөө үүрээр мэргэжлийн боксын эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч нь Америкийн Габриэл Брэкстон байлаа. 22 настай гавьяат тамирчин маань 30 настай өрсөлдөгчөө эхний раундад хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүллээ.
Н.Төгсцогтыг дасгалжуулагч Жо Гуссен нь Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяотой төстэй тоглолттой, их ирээдүйтэй гэж үзэж буйгаа нэгэн ярилцлагадаа дурьдсан байсан.
Инчёний Азийн наадам. Н.Төгсцогтын ялалтыг луйвардав
Н.Төгсцогт Инчён дахь Азийн наадмын үеэр Өмнөд Солонгосын боксчинтой тулалдахдаа илт давуу тоглосон хэрнээ шүүгч нарын булхайгаар ялагдал хүлээснийхээ дараагаар сонирхогчийн боксыг орхиж, мэргэжлийн бокст хүчээ үзэхийг хүсэх болсон талаар дурьдаж байсан. Ийнхүү бид мэргэжлийн боксоос ялалт амжилтын мэдээ хүлээх тамирчинтай болсоныг өнөөдөр Н.Төгсцогт нотоллоо. Тоглолтын бичлэгийг дороос үзнэ үү.
Р.Гэгээ