Хотод оршин суух дүрэм, журам батлах хэрэгтэй гэж зарим иргэд ам, хошуу нийлүүлэх боллоо. Тэгвэл уншигч та ямар байр суурьтай байна вэ?
Хамгийн гол нь оршин суух дүрэм гаргах ёстой хэмээн үзэж буй хүмүүсийн хувьд “бусдын эрх чинийхээр зөрчигдөж болохгүй” гэдэг дүрмийг баримталж байгаа аж.
Ажиглаад байхаар цаг хэцүүдэж, мөнгө багасах тусам сүүн цацалтай цонх, сүүн дусалтай машин олшрох маягтай.Цаашлаад Чингис хаан ОУНБ-ын 2-р давхрын гаднах машин замаар эгнэж зогссон хэн бүхэн гартаа хайрцагтай сүү барьсан байх жишээний.
Өөрөөр хэлбэл, хайрцагтай сүүг задлаад тасралтгүй онгоцны араас өргөх зураглал. Харахад сайхан дүр зураг ч харамсалтай нь хөл доорх цемент, хашлага, хашлаганы цаана доохон талд зогсож байгаа машины шил цонх битүү цагаан дусал, сүү.
Тэгвэл энэ бүхэн нэг талаасаа өөрийн хэргийг бүтээж л байвал гээд бусдынхаа, иргэд оршин суугчидынхаа, зам талбай, өнгө үзэмжинд хохирол учруулж байгаа нүүдэлчдийн удамшиж ирсэн соёл гэж үү?
Тиймээс нэг хүний эрх нөгөөгийн эрхээр хязгаарлагддаг гэдгийг санахад илүүдэхгүй байгаа юм. Аргаа барсан зарим иргэдийн хувьд хотод оршин суух дүрэм, журам батлаад мөрддөг болох хэрэгтэй гэж санал нэгтгээд аль хэдийнэ эхэлжээ.
Ер нь ардчилалыг манайхан юу ч хамаагүй хийж болдог анархизм гэж ойлгодог. Ардчилсан нийгэм бий болсноос хойш 25 жил өнгөрч хүнээр бол насанд хүрч, мэргэжил боловсрол эзэмшлээ. Тэгвэл Ардчилсан нийгэмд нэг хүний эрх нөгөөгийн эрхээр хязгаарлагддаг гэдгийг ойлгохгүй явсаар байгаа гэж үү. Магадгүй зарим иргэдийн хэлж байгаачлан нийслэлд хотын журам, дүрэм байх хэрэгтэй ч юм уу?.
Эх сурвалж: www.24tsag.mn