Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж батлуулсан. Улмаар тус хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол орон даяар мөрдөгдөж эхэлсэн юм.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр тухайн байгууллага дээр зарлагадсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интернет, веб хуудас дээр байршуулж буй. Цахим хуудасгүй тохиолдолд олон нийтэд харагдах самбар дээр хадаж байрлуулах аж.
Тэгвэл УИХ-ын зарим гишүүдийн 2015 оны гуравдугаар сарын тойрогтоо ажилласан зардлын тайланг УИХ-ын тамгын газрын сайтад байршуулсныг дараах байдлаар хүргэе.
-УИХ-ын гишүүн М.Зоригт хэвлэлтийн зардалд 90 сая төгрөгийг,
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт 85 сая төгрөгийг
-УИХ-ын гишүүн М.Ганбаатар тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт 30 сая төгрөг, мөн 17 сая 300 мянган төгрөгийг ажлын тайлан хэвлүүлэх зардалд,
-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ажлын тайлан хэвлүүлэх зардалд 65 сая төгрөгийг,
-УИХ-ын гишүүн Д.Батцогтын тойрогт ажиллах төсвөөс 43 сая төгрөгийг хэлэлцүүлэг семинар зохион байгуулахад,
-УИХ-ын гишүүдийн унаа, утасны зардалд 45 сая төгрөгийг,
– УИХ-ын гишүүн Я.Содбаатар сурталчилгааны зардалд 30 сая төгрөгийг тус тус зарцуулсан тухай шилэн дансаар мэдээлжээ.
Эх сурвалж: www.time.mn