Comment.mn

С.Баяр: Арчаагүй хожлийн төлөө Ц.Элбэгдоржийн үгийг гуйвуулахаа боль


   Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Германд айлчлах үеэрээ төмөр замын асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж буруутгах олон нийтийн шүүмжлэл өнгөрсөн долоо хоногт газар авав. Тэгвэл яг энэ асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа өөрийн цахим хуудсаар дамжуулан хүргэжээ.
Тодруулбал, тэрбээр  “Дотоодын жижиг тэмцлээр арчаагүй хожил хийхийн төлөө улс орныхоо гадаад эрх ашгийг золиослох ёсгүй. Ц.Элбэгдоржийн үгийг гуйвуулж байгаа бол боль” гэлээ. 
Snapshot_2015-03-09_101541

 

Нэгэн цагт Ц.Элбэгдоржийн эсрэг ажиллаж байсан сөрөг хүчний лидерт ингэж бичих ямар шалтгаан байв. Уг нь тэр Ш.Гантулгад алга ташаад Ц.Элбэгдорж руу чулуу шидэлцэж болох л байсан. Гэхдээ үнэн юм үнэнээрээ л сайхан. Нөгөөтэйгүүр мань мэтхэн биш улс, орны гадаад бодлого, эрх ашгийн талаар мэдэхийн дээдээр мэддэг С.Баяр ингэж хэлсэн нь цаанаа ямар нэгэн шалтгаантай л байж таараа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед олны дургүйцлийг хүргэсэн “тэнэг” шийдвэрүүдийг гаргасан уу гэвэл гаргасан. Түүнийг нь буруутгах бодитой үндэслэлүүдийг ч мэргэжилтнүүд гаргаж ирж байгаа. Гэхдээ ганц төмөр замын асуудал дээр л түүнийг арай хэтрүүлчихэж.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Германд айлчлах үеэрээ “ОХУ-ыг тойруулж төмөр зам тавина” гэдэг мэдэгдлийг хийгээгүй байна. Германы Засгийн газрын албан ёсны сайтад гарсан мэдээллээс харвал “Манай төмөр зам Оростой хамтарсан байдаг. Гэвч бид Оростой хамтралгүйгээр шинэ төмөр зам барих бололцоотой. Бид Хятадаар дамжуулан тээвэр хийх талаар Ерөнхийлөгч Ши Жинпинийг айлчах үеэр ярьж тохиролцсон байгаа. Энэ тал дээр Хятадтай тээврийн гэрээ хэлцэл хийсэн байгаа. Оростой мөн ийм тохиролцоо хийхийг хүсч байна” гэсэн утгатай зүйлийг ярьжээ. Тэгэхээр үүнийг нь ОХУ-ыг тойруулж төмөр зам тавина гэж гуйвуулсан болж таарах нь.

Snapshot_2015-03-09_100434

Энэ бол тайлбар хийгээд байлгүй орхиж болох тодорхой асуудал.

Үргэлжлүүлэн тэрбээр, “Бид Ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааны гэрээгээ нягт нямбай хэрэгжүүлэх ёстой. Монгол улс, Герман улсын эдийн засгийн түншлэлийн боломжийг судалж үзэх талаар санал гаргаж байна. Хэрэв хоёр тал тийм хэлэлцээр хийж, парламентаар баталж чадвал илүү гүнзгий хамтран ажиллахад онц таатай орчин бүрдэх болно. Төмөр зам бол манай гол тээврийн дэд бүтэц. Монгол, Орос хоёр улс Монголын төмөр замыг 50, 50 хувиар эзэмшдэг. Мөн бид төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж байна. Түүнээс гадна Хятадын Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалаар Хятадын газар нутгаар дайрах транзит тээврийн тухай маш амжилттай гэрээ хийж чадсан. Гэрээгээр замын маршрут, боомт түвшин, өнцөг зэргийн талаар Хятадын талаас Монголын транзит тээвэрт ногдуулах нааштай нөхцлүүдийг тохирч чадсан. ОХУ-тай ч төстэй гэрээ хийх боломжтой” гэж ярьжээ.

Оросууд биднийгээ хазгай гишгэхийг андахгүй.  Бодлоготой, бодлогогүйн алин боловч иймэрхүү юмыг дор нь шүүрч авч элэг доог хийхдээ гаргууд улс. Итар тасс агентлаг л гэхэд энэ сарын 3-нд гаргасан мэдээндээ бага зэрэг залруулга хийгээд 5-нд  дахин нийтлэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснийг эшэлснийг нь үзвэл “Наши железные дороги – совместное предприятие с РЖД, – сказал Элбэгдорж. – Но мы можем строить новые железнодорожные линии, независимо от русских”  гэжээ.

Тэдний ингэж хэлсэн нь С.Баярын тэгэж дуугахар шалтгаан болсон байж болох юм.

Тэгэхээр бүх асуудлыг дуулиан болгож орхисон “ТВ 9” телевизийн орчуулагч, тоймч Ш.Гантулга худлаа ярьсан болж таарч байна. Түүний үзэж буйгаар бол “Б.Немцов алагдсантай залгуулаад Орост өнгөт хувьсгал гарч, В.Путиныг унагана гэж Ц.Элбэгдорж тооцоолсон” гэнэ. Тиймээс л Канцлер А.Меркельтэй уулзахдаа “Бид Оросыг тойруулж төмөр зам тавина” гэж ханхалзсан юм байх. Оросыг магтан дуулах тал дээр Ш.Гантулгын хэзээний намбагүйг хүмүүс хэзээнээсээ мэддэг. Өмнө нь ч яг ийм асуудлаар буюу Оросыг хэт барьсан тэнцвэргүй мэдээлэл хүргэсэн гэх шалтгаанаар Ийгл телевизээс халагдаж байсан удаатай. Харин энэ удаа “В.Путины эсрэг Загалмайтны дайнд оролцсон Ц.Элбэгдоржийн болчимгүй үйлдэл…” гэх мэтээр хачин юм ярихыг цаад эзэн нь шаардсан байж магадгүй л юм. Хамгийн чухал нь Монгол улсын гадныханд харагдах байдал, бие даасан бодлого, эрх ашиг, эдийн засагт асар өгөөжтэй том төсөл зэргийг харгалзаж үзэхгүйгээр бурж болохгүйг энэ удаагийн асуудал том жишээ боллоо.

Т.Энхэлээ

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.