Comment.mn

I, II, III эмнэлэг, ХӨСҮТ-ийн үйлчилгээг сайжруулах зорилгоор хувьчилна


Төрийн өмчит 20 аж ахуйн нэгжийг хувьчлах жагсаалт гарсан. Жагсаалтанд хэд хэдэн их сургууль, 3-р шатны эмнэлгүүд багтсан байгаа. Хувьчлалаар эдгээр байгууллагын үйл ажиллагааг сайжруулна гэж үзсэн. Гэтэл үүний эсрэг талд иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэх магадлал өндөр байна. 

Улсын клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд хувьчлагдахаар яригдаж байгаа. Хувьчлал гэдэг нь эмнэлгийн үйл ажиллагаа нь төрөөс хамааралгүй болж эмнэлгийн дарга захирал нь үйл ажиллагаагаа зохицуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувьд шилжсэн эмнэлэг бизнесийн байгууллага болно. Бизнесийн байгууллага ашиг олох ёстой. Тиймээс үйлчилгээний төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой. Үүний  Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв хувьчлалаас харж болно. Тус эмнэлэг  хувьд шилжсэн. Үйлчилгээ нь бусад эмнэлгээс сайн гэдгийг иргэд хэлдэг. Гэхдээ зарим үйлчилгээ бусдаас өндөр үнэтэй. Тухайлбал хэвтэн эмчлүүлэх төлбөртэй өрөө нь 15-30 мянган төгрөгний үнэтэй байна.

Уг нь бол эмнэлэг нийгмийн чиглэлтэй байгууллага. Төр үндсэн хуулийнхаа дагуу эрүүл мэндийн салбараа үүрч явах үүрэгтэй. Гэтэл эмнэлгийн салбараа авч явж чадахгүй хэмээн хувийн хэвшилд шилжүүлж байгаа нь хэсэг бүлэг нөхдийн ашиг сонирхолын зөрчил байх магадлалтай гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.   Ашиг сонирхолын зөрчил байх магадлалтай гэдгийг батлах бас нэг баримт нь эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн хувьчлал. 2013 онд тус сургуульд 47.3 сая төгрөгийн өртөг бүхий орчин үеийн лабораториор тоноглосон. Улсын төсвөөс 47 сая төгрөг зарцуулаад жилийн дараа хувийн хэвшилд шилжүүлэхээр болсон байгаа.  Эмнэлэгүүдийг хувьд шилжүүлж үйлчилгээний чанарыг сайжруулж байхаар бодлого боловсоруулдаг  Эрүүл мэндийн яамныхан өөрсдөө олигтой бодлого баримтлаад  үйлчилгээний чанарыг сайжруулах боломжтой.  Эрүүл мэндийн салбар идээ бээрэндээ баригдаж, бугшсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өөрсдөө идээ бээрээ шахахгүй  иргэдийн нуруун дээр ачаалал үүрүүлж байгаа нь хэр зөв шийдэл юм болдоо. Бодох л асуудал…

Э.Мөнгөн 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.