МУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Энэхүү мэтгэлцээний урилгыг хүлээж авах эсэхэд одоогоор төрийн гурван өндөрлөг албан ёсоор тайлбар хийгээгүй байна.
Үүний зэрэгцээ 2015 оны 3-р сарын 7-ны 12 цагт Чингисийн талбайд саналаа өгч, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэн хуулийн дагуу цуглаан зохион байгуулж байгаа ажээ. Цуглааныг ДМ нэгдэл, “Дархан Монгол Ногоон нэгдэл”, Гал Үндэстэн Холбоо ТББ хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Эх сурвалж: www.dorgio.mn