Comment.mn

Залилагч барилгын компаниудтай “тэмцэнэ”


Барилга хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр барилгын салбарт үүсч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх юм байна.

Барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм норм, стандарт мөрддөггүйн улмаас барилгын зураг төсөв болон архиктур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан гадна тохижилтын ажил хийдэггүй. Автозогсоол, ногооон байгууламжыг зурагт заасан хэлбэрээрээ байгуулдаггүй. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн м.кв-ыг заасан хэмжээнээс дутаадаг. Тийм учраас энэ асуудлуудыг дахиж давтуулахгүй байхаар энэхүү санамж бичиг чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна хэмээн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан онцоллоо.

Мөн Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Барилгын салбарт хэрэглэгч бол чухал хэсэг нь байдаг. Бид үүнийг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа. Өнөөдрийн арга хэмжээ бодитой алхам болж байна. Энэ санамж бичиг байгуулагдсанаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилго бүхий ШӨХТГ-ын төлөөлөл манай яамны үндсэн шийдвэр гаргах механизмуудад гишүүнчилж орж ирнэ гэсэн үг. Хамгийн түрүүнд яригддаг барилга хүлээн авах комисст, барилгуудаар хийх шалгалтуудад ялангуяа сайдйн үзлэгийн багт оролцож явах боломж бүрдэж байгаа юм. Бид механизмын хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар стандартыг хангуулах талаас сайдын үзлэг гэдгийг бий болгож байгаа. Ингэхээр барилгын эхний шатаас эхлээд л хэрэглэгчийг төлөөлдөг байгууллага үгээ хэлээд, хэрэглэгчийн эрх бодитойгоор тусаад явах юм” гэв.

Барилга баригдаж, хэрэглэгч орон сууцанд орсны дараа хичнээн гомдол гаргаад хохиролоо эргүүлэн төлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг тиймээс бид үүнийг эхнээс нь хянаад явахаар шийджээ.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.