Comment.mn

В.Путины зөвлөх асан Андрей Илларионов: -“Б.Немцовыг Оросын тусгай албад алсан”

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зөвлөх асан, Вашингтоны Катоны эрдэм шинжилгээний институтын ахлах шинжээч Андрей Илларинов “Голос Америки” агентлагт өгсөн ярилцлагдаа Б.Немцовын алллагын талаархи өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: -“Ийм төрлийн аллага буюу Кремлиэс 100-хан метрийн зайтай ийм аллагыг ганцхан Оросын тусгай албадын тусгайлан бэлтгэгдсэн, мэргэшсэн алуурчид л хийж чадна” гэж хэллээ.

Тэрээр цааш нь ярихдаа, тус аллага хэнд ашигтайг, хэний ашиг сонирхолд нийцэж байгааг хамгийн түрүүнд бодох хэрэгтэйг анхааруулаад тус аллагыг мөрдөн шалгаж байгаа гэх этгээдүүдийн дэвшүүлж буй саналууд эхнээсээ шал худлаа болохыг, олон түмэнд санаатайгаар буруу зөрүү мэдээллийг хүргэж байгаа тухай ярилаа.

Хэрвээ тус аллагыг бичсэн видео дүрс санамсаргүй гарч ирээгүй бол дээрх мөрдөн шалгаж байгаа хүмүүс үйл явдлыг яаж ч хувиргаж, өөрчилж чадах байсныг баримтаар, мэргэжлийн хүний түвшинд тайлбарлаж байна.

-“Тэд энэ аллагыг мэргэжлийн хүмүүс үйлдсэнийг үгүйсгэж хэн нэгэн хартай нөхөр үйлдсэн мэт харагдуулахыг хичээж, тийм сэтгэгдлийг олны дунд төрүүлэх гэж эхнээсээ санаатай, бодлоготойгоор үйл явдлыг гуйвуулахыг оролдож хичээж байсан нь нотлогдлоо. Тэд хөндлөнгийн видео бичлэг гараад ирнэ гэж тооцоолоогүй нь тэдний хэл ярьж байгаагаас харагдаж байна” хэмээн ярьсан юм.

Тэгээд энэ бүхнийг тус аллагыг үйлдэж байгаа этгээдийн талаар тус видео бичлэг дээр түшиглэн бодит баримт, нотолгоотой тайлбарлав.

Б.Немцовын аллагыг харсан гэх гэрчийн этгээдийн үг, бодит байдалтай хэрхэн зөрчилдөж байгааг ч гэсэн тэрээр цохон тэмдэглээд тэр гэрчийн өгсөн мэдүүлэгт мэргэжлийн түвшинд анализ хийж, аллагыг секунд дойлоор нь задлан шинжилж, тухайн үеийн орчин, гэрчийн ярьсан, хэлсэн мэдүүлэг зэрэг асуудлыг мэргэжлийн хүний түвшинд дэлгэрэнгүй тайлбарласан байна.

“Энэ бүхнийг зөвхөн оросын тусгай бэлтгэгдсэн албаныхан л хийж чадна. Энд Чечень, Украин болон гадаад дотоодын тусгай албаны ямар ч хүмүүс оролцоогүй. Тийм  боломж ч байхгүй, тэд ингэж ажиллаж чадах ч үгүй” гэдгийг тэрээр энэхүү ярилцлагадаа онцлон тэмдэглэлээ.

Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.