Эх сурвалж http://www.info.mn
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзан булгийн өндөр гэх газар 2014 оны есдүгээр сарын 9-ний оройн 22 цагийн орчимд Ж гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А-тай маргалдан зодолдож улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж санаатай алсан хэрэг гарсан. Тэгвэл тус хэрэгт Говь-Алтай аймгийн Прокурорын газраас аймгийн прокурор, хяналтын прокуророос зэрэгцэн хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сум дундын тавдугаар шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ж-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
П.ТУУЛ