“Би ээж шигээ халамжтай, сайн эмэгтэйг эхнэрээ болгоно” хэмээн гучин насны босго давтлаа ганц бие явсан амьдралынхаа тухайд тайлбар хийж суусан дуучин Бобо нэг л өдөр гэргийгээ “танилцуулж” байлаа. Түүгээр ч барахгүй, өөрийг нь өвчсөн мэт дуурайсан бяцхан охиноо хэрхэн асарч тойлж буйгаа найз нөхөддөө сонирхуулах хоббитой болсон тэрбээр урлагийн тайзнаасаа хэсэг хугацаанд холдоод байгаа.
Тэгвэл дуучин залуугийн тухайд хачирхалтай нэгэн мэдээлэл цахим ертөнцөөр тарж эхэлсэн бөгөөд дуучин Бобо айлын гэр бүл үймүүлэн, хүний эхнэрийг өөрийн болгосон төдийгүй 11 настай дагавар охиноо зодож дарамталдаг талаар өгүүлжээ. Хэдийгээр энэхүү мэдээлэл нь баттай бус боловч дуучин залуугийн зураг хөргийг илтэд тавьж, энэ тухай мэдээлсэн иргэний цахим постыг та бүхэнд хүргэе.
Б.Содон