Эх сурвалж: www.mminfo.mn Ж.Өөдлөн
Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд ЦЕГ-ын харьяанд Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар нь хэрэг бүртгэх газрын байранд байрладаг бөгөөд хүн амины болон хулгайн гэмт хэрэг харьяалан шалгадаг юм. Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр буюу тус газрын албан хаагчид шинэ жилийн баяртай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байх үед албан газарт нь хулгайч орон, бичиг баримтуудыг нь авсан хэрэг гарсан.Тодруулбал тус газрын байрны цонхоор нь хулгайч дамжин орж, ахлах мөрдөн байцаагч болон мөрдөн байцаагчийн өрөөнд нэвтрэн орж шүүгээнээс нь өөрийнхөө 22 ширхэг хавтаст хэрэг авч, байрных нь гадаа гарган шатаасныг хэвлэл мэдээллээр цацсан.Хэрэг үйлдсэн этгээд нь удаа дараа хулгайн хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх болчихсон нэгэн байсан аж. Улмаар шуурхай ажлын хэсэг гарган ажилласаны үр дүнд хулгайчийг баривчлан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байсан юм. Тэгвэл хавтаст хэрэг хулгайлсан хэрэг нь шүүхээс шийдэгджээ. Түүнд шүүхээс ял оноож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.