Comment.mn

Монголд лам-олигархиуд төрж шарын шашин хоёр хуваагдсан нь


2015 оны 1-р сард “Өдрийн сонин”-д Монголын нэр бүхий гурван хийдийн нөлөө бүхий гурван хамба, тухайлбал, Мамба дацангийн Нацагдорж, Их хүрээ хийдийн Санждорж, Дашчойлон хийдийн Дамбажав нарын тухай гадаадаас ихээхэн хэмжээний мөнгө авч байгаа тухай болон энэхүү нөлөөтэй гурван хамба бусад хийдийн хамбуудыг цуглуулж нууц хурал зөвөлгөөн хийсэн тухай дэлгэрэнгүй нийтэлсэн.
Үүнтэй холбогдуулан Нацагдорж хамба, Санждорж хамба нар сонинд ярилцлага өгч БНХАУ-ын элчин сайдын яамнаас үнэхээр сүм хийдүүдэд төсөл хэрэгжүүлж болох тухай мөн хамбуудын уулзалт цугларалт болсон талаар мэдээлэв. Нацагдорж хамбын хашаанд нэгэн зэрэг хоёр есөн давхар барилга боссоныг миний арван хар нүгэл биш арван цагаан буяны хүчинд боссон гэж ерөнхийлөн хариулав.
Санждорж хамба ярилцлага өгөхдөө, “намайг долоон давхар сүм хийд барьсныг хараад төв гандангийн хамба Чойжамц атаархаж ийм юм хийж байгаа юм” гэж мэдэгджээ. Ийнхүү монголын олигархи том толгой, баян тэрбумтан олигархи лам нар төрсөний зарим нь гэвэл Нацагдорж, Санждорж, Дамбажав нар болж байна.
Ийнхүү Монголын олигархи тэрбумтан хамбууд төрсөн төдийгүй энэ бүхнээс гадна монголын шарын шашин хоёр хуваагдаж байгаа нь тодорхой болов. Гандан хийд болон Чойжамц хамба Далай ламын чиглэлийг барьж байгаа бололтой. Гэтэл дээрхи олигархи хамбууд Ванчинбогдын чиглэлийг барьж магадгүй. Учир нь Ванчинбогдын замаар явбал тусгай төсөл хэрэгжүүлж БНХАУ ихээхэн хэмжээний зоос мөнгө өгнө гэдгийг амласан гэж дээрхи эрхэмүүд мэдэгдсэнээс гадна ер нь гаднаас их хэмжээний мөнгө авсан бяр чадалтай байдал харагдаж байна.
Учир нь хямралын энэ үед хоёр есөн давхар барина гэдэг тийм ч амархан бишээ. Дээр нь мамба дацангийн Нацагдорж хамба  “би нэг ч төгрөг нэг ч доллар хүнээс авч үзээгүй” гэж хэлсэн нь бас сэжиг төрүүлж байна. Учир нь тэр жил Энэбиш даргын үед энэтхэгийн засгийн газрын шашин сүм хийдэд өгөх мөнгийг хамгийн түрүүн авч гэнэт баяжсан түүхийг хүмүүс бас мартаагүй байгаа.
Эх сурвалж: “Хөх толбо”

Эх сурвалж: www.хөх толбо сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.