Дөрөвхөн настай балчир охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан хэрэг гарч нийгмийг цочроосон.
Бяцхан охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр гарав. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар урьдчилсан дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэнд “Охиныг бусдад зодуулж амиа алдсан байна. Тархи болон бусад хэсэгт мохоо хатуу биетээр цохиж гэмтэл учруулсан байна. Мөн хөл, гарандаа зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт, няцралт байна. Тархиндаа авсан гэтмэл үхэлд хүргэжээ” гэсэн байна.
Тэгвэл шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач охины үхлийн шалтгааныг эцэслэн тогтоожээ. Охин уушгины бяцралт, тархины цус хуралтын улмаас амь насаа алдсан байна гэж эх сурвалж мэдээлэв.
Одоогоор сэжигтнүүдийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан хорьж мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Ул хэргийн тухайд, Охины ээж Ө таван жилийн өмнө Ц-тэй гэрлэж хөөрхөн охинтой болжээ. Гэтэл гурван жилийн өмнөөс бие нь өвдөж саажилттай болжээ. Тиймээс нөхөр нь хоёр жилийн өмнөөс М гэгч бүсгүйтэй үерхэж энэ жилээс эхнэр, охиноо хаяж явжээ. Тэгээд тэр М-тэйгээ хамтран амьдарч байсан байна. Өөрийгөө ч аваад явж чадахгүй байж чи хүүхэд өсгөж чадахгүй, би охиноо авна гэв.
Охины төрсөн ээж хүүхдийнхээ ирээдүйг бодоод аавд нь өгсөн байна. Хааяа л охинтойгоо уулздаг байж. Охин нь уулзахдаа ээжээ би тантай хамт баймаар байна, тэд нар намайг зоддог, хоол өгдөггүй өлсгөдөг гэдэг байжээ. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө ээж нь ааваас нь зөвшөөрөл авч охинтойгоо хонохоор болжээ. Гэтэл шөнө нөхөр нь дарамталж хүүхэд авчирч өг гэсэн байна. Ээж нь охиноо унтаж байхад шөнийн 3 цагт хүргэж өгсөн гэнэ. Гэвч охиноо үхэлрүүгээ түлхснээ мэдсэнгүй. Тэр шөнө охин сэрээд ээждээ очно гэж уйлахаар зодсон бололтой. Хөршүүд нь шөнө хүүхэд 3 цаг гаруй уйлж, эрэгтэй, эмэгтэй хүн хэрэлдээд , үүнийг чинь алаад өгье гэх чимээ гарч байжээ. Гэвч хэн ч цагдаа дуудаагүй байна. Хэрвээ тэр үед хэн нэгэн сайхан сэтгэлт хүн цагдаа дуудсан бол бaлчир охин амьд үлдэх ч байсан юм билүү.
Эх сурвалж: www.dorgio.mn