Comment.mn

Samsung Galaxy S6 буюу “iSam6”

 

Манай цагаар гуравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө буюу өчигдөр Испанийн Барселона хотноо олон улсын электроникийн CES үзэсгэлэн дээр Өмнөд Солонгосын Samsung корпораци шинэ загварын ухаалаг гар утас болох “Samsung Galaxy S6”-г танилцууллаа. Galaxy S6 хоёр хувилбараар гарч буй бөгөөд дэлгэцээрээ ялгаатай юм байна. Тодруулбал, энгийн “Galaxy S6”-аас гадна “Galaxy S6 Edge” буюу хажуугийн нэмэлт дэлгэцтэй хувилбарыг хамтад нь танилцуулсан юм.

 

Samsung Galaxy S6 утас 5.1 инч, 577 PPI нягтаршил бүхий орчин үеийн Gorilla Glass мэдрэгч дэлгэцтэй. 64 бит систем бүхий, 4 цөмт хосолсон процессор, 3 GB DDR4 рамыг өөртөө сууриулуулжээ. Энэ нь өмнөх загваруудаас 20 хувиар илүү хурдтай болсон гэсэн үг. Урд талын камер 5 мегапиксел, ард талын камер 16 мегапикселтэй. Мэдээж ард талын камер лед гэрэл хаягч, автофокус, авто дүрс тогтворжуулагчаар тоноглогдсон.

 

 

Энэ мэтээр шинэ Galaxy S6 урьд өмнөх загваруудаас илүү нимгэн, илүү хурдан, илүү том, илүү загварлаг болж чадсан гэдгийг дурьдах хэрэгтэй. Гэхдээ загварын хувьд шинэ загварын Galaxy S6 нь I Phone 6-тай тун төстэй болсон байна. Тийм ч учраас цахим ертөнцөд Samsung-ийн шинэ бүтээгдэхүүнийг “iSam6” хэмээн нэрлэж эхэлсэн байна.

Шинэ загварын Galaxy S6 юун түрүүнд салгах боломжгүй баттерей, хажуу талаасаа хийдэг симтэй. Энэ нь үндсэндээ iPhone 4-өөс хойших iPhone утаснуудын нийтлэг загвар. Дээрээс нь Samsung Galaxy S6 бага зэрэг дугуйрсан металл хүрээтэй болсон нь iPhone6-тай маш төстэй харагдаж байгаа юм. Хальт харвал home button буюу голын товчлуурнаас бусдаар ялгарах зүйлгүй ажээ. Ялангуяа шинэ загварын гар утасны доод талын хэсэг шууд л iPhone 6 гэж андуурагдахаар харагдаж байгаа юм.

 

Ямартай ч Samsung корпораци Galaxy S6 гар утсаа ирэх дөрөвдүгээр сарын 10-нд албан ёсоор худалдаанд гаргана.

 

Л.Дэлгэр

 

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.