Ямартай ч тэрбээр энэ удаа эх орондоо ирээд АТГ-т байцаагдахаас айхгүй байгаа гэнэ. Харин олон нийт түүнийг энэ хавар улс төрийн ямар тоглолт хийх бол хэмээн ажиглаж байгаа. Н.Энхбаяр “Тавантолгой, Оюу толгой, Гацуурт гээд л олон зүйлийн талаар ярьж байна. Гэхдээ би мэдээллээс хол байгаа учраас хариулт хэлэх боломж алга. Судалж байгаа. Шаардлагатай тохиолдолд байр сууриа илэрхийлнэ. Мэдээлэл дутуу байж шууд ярих нь учир дутагдалтай. Ер нь үндэслэлтэй ярьж сурах хэрэгтэй. Би энэ л зарчмын дагуу байр сууриа илэрхийлэх дуртай” гэсэн байна. Тэгэхээр ямартай ч Н.Энхбаяр мега төслүүдийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэх бодолтой байгаа нь тодорхой боллоо.
Эх сурвалж: www.info.mn