Comment.mn

Тэтгэврийн нэмэгдлийг өнөөдрөөс олгоно

Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, 2015 оны 03 дугаар сарын тэтгэвэр дээр нөхөн олгохоор болсон. а

Энэ талаар НДЕГ-ын Бодлогын Хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргал мэдэгдэхдээ “Иргэд ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр тэтгэврээ авахдаа хоёр сарын нэмэгдэлтэйгээ хамтад нь авна. Тэтгэвэр авч буй 345 мянган иргэдэд нийт 94.6 тэрбумын нэмэгдэл өгөхөөр тусгагдсан. 2015 онд шинээр нэмэгдсэн 20-22 мянган иргэн ч мөн тэтгэврээ авна” гэжээ.

Тэтгэврийг дараах дүнгээр нэмэгдүүлэх юм байна.

1. 500 000 төгрөг хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 000 төгрөгөөр 2. 500 000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 000 төгрөгөөр тус, тус нэмэгдүүлэх юм байна.

Мөн 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 000 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 195 000 төгрөг байх аж. Тэтгэвэрийн энэ нэмэгдлийг өнөөдрөөс олгож эхлэх юм байна.

Б.Дэжид

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.