Comment.mn

САЙН МЭДЭЭ: Аймгийн Онцгой байдлын газар өндрийн гал унтраах машинтай боллоо

САЙН МЭДЭЭ: Аймгийн Онцгой байдлын газар өндрийн гал унтраах машинтай боллоо

 

дээш давхар барилгууд ашиглалтад орж байна. Аймгийн Онцгой байдлын газарт өндөр барилга руу гардаг авто механик шат ганцхан байдаг бөгөөд энэ нь хамгийн дээд тал нь 9 давхарт гарах боломжтой, ашиглагдаад 30 гаруй жил болсон учраас өндөр даралтын ажиллагаа муудсан хэрвээ 6-аас дээш давхарт гал гарлаа гэж бодоход хүндрэлтэй болоод байсан юм.
Тэгвэл аймгийн онцгой байдлын газарт 886 сая төгрөг ний өртөгтэй ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 50 метр хүртэл сунаж аврах үйл ажиллагааг зохион байгуулах өндрийн гал унтраах авто машиныг хүлээлгэн өгсөн үйл явдал боллоо. Энэхүү үйл ажиллагаанд монгол улсын шадар сайдын Эдийн засар хариуцсан зөвлөх Н.Энхтайван, Гамшгийн асуудал хариуцсан зөвлөх Д.Дамба-Очир, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Бадрал орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Энэхүү өндрийн гал унтраах, аврах машин нь улсын хэмжээнд 2 байдаг гэдгийг онцолж байна.
Энэхүү өндрийн гал унтраах, аврах машин нь улсын хэмжээнд 2 байдаг гэдгийг онцолж байна. Онцгой байдлын албанд ийнхүү техник шинэчлэлийн ажил хийгдэж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техниктэй болж байгаад албан хаагчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Аймгийн онцгой байдлын газар нь 1976 онд байгуулагдсан. Өнөөгийн байдлаар 190 гаруй албан хаагчтай, 3 гал унтраах ангитайгаар ажиллаж байна. Сүүлийн 5 жилийн судалгаагаар аймгийн хэмжээнд гал түймэр, гамшиг осол аюулт үзэгдлийн 690 гаруй дуудлагаар бие бүрэлдэхүүн ажиллажээ. Үүний зэрэгцээ манай аймаг Онцгой байдлын газрын парк шинэчлэлийн хүрээнд 200 сая төгрөг-ний өртөгтэй ОХУ-д үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадал, туулах чадвар сайтай машиныг нэвтрүүлэхээр хөрөнгийн асуудлыг шийдвэрлэжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.