Харин гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой бүлэг хүмүүст 2008 оны долоодугаар сарын 1-ний алдарт гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд, хүүхдэд уучлал үзүүлсэн байдаг аж. Тэгвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажилласан зургаан жилийн хугацаанд хэн хэнд уучлал үзүүлснийг хүргэе.
2009 онд
Нэг айлын дөрвөн хүнийг галдан шатааж цаазын ял сонсоод байсан Г.Алтанцоожид уучлал үзүүлж, 30 жилийн хорих ял болгон өөрчилсөн.
2012 оны 10 дугаар сар
Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчиндэж, нэг охиныг хүчиндэхийг завдсан нь тогтоогдож цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилд уучлал үзүүлж, цаазаар авах ялыг нь 30 жил болгон өөрчилсөн.
2013 оны наймдугаар сарын 1
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт
2014 оны зургаадугаар сарын 17
Ховд аймгийн харьяат Ц.Батцогтод уучлал үзүүлсэн.
2015 оны хоёрдугаар сарын 9
2014 онд нөхрийнхөө аминд хүрсэн . “Төөрөлдсөн тавилан” хэмээх нэвтрүүлгийн гол баатар болох Л.Бямбасүрэнд уучлал үзүүлсэн.
2015 оны хоёрдугаар сарын 25
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нарт уучлал үзүүлсэн.
2015 оны хоёрдугаар сарын 26
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлэв.
Одоогийн байдлаар олон нийтэд хүрсэн эдгээр хүмүүст Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч уучлал үзүүлээд байгаа юм байна. Түүний хамгийн сүүлд уучлал үзүүлсэн хүмүүсээс Л.Бямбасүрэн хоёр хүний амь хөнөөсөн байсан нь олон нийтэд ил болж багагүй хэл ам татлаад байсан бол өчигдөр Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлснээр мөн л олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө хүнд шийдвэр байлаа хэмээсэн юм.
П.ТУУЛ
Эх сурвалж http://www.info.mn